This is an example of a HTML caption with a link.


Америкчууд ямар хүнд тэтгэлэг олгох сонирхолтой байдаг вэ?
| Comments (0)

Үг бол маш хүчирхэг зэвсэг гэдгийг 20 дугаар зуунд нейролингвистик программчлал нотолсон байна. Үгийг зохих ёсоор зохион байгуулж, хэмнэлтэйгээр дуудахад хүний сэтгэхүйд хүчирхэг нөлөө үзүүлдэг гэдгийг эртнээс мэддэг байсан бөгөөд домын ухааны бүтэц тэр чигээрээ үгийн ид шид дээр суурилж байдаг. Орчин үеийн ШУ домын бүх нууцыг тайлжээ.Дорнын гүн ухаанд орчлон ертөнцийн бүх юмс нэр - хэлбэрээр / нама рупа / илэрдэг, орчлонгийн бичил хувилбар болох хүмүүнд нэр хэлбэрээр нөхцөлдөөгүй нэг ч бодлын долгион нэг ч читта вритти байдаггүй гэж үздэг. Аливаа хэлбэрийн дотоод агуулга цөм нь Нэр /нама/ болно. Хүмүүний ухаанд үүсэх бодлын долгион эхлээд үг хэлбэрээр илэрч дараа нь тодорхой хэлбэр дүрсийг олно. Сансрын түвшинд туурвигч Брахма буюу сансрын оюун санаа илрэхдээ эхлээд үгээр өөрийгөө илэрхийлээд дараа нь хэлбэржиж, орчлон ертөнцийг үүсгэдэг. Бүх үзэгдэл юмсын цаана, Мөнх үл илэрхийлэгдэх Логос Үг оршино, Үг буюу Дууны долгионы хүчээр орчлон ертөнц хэлбэржин буй болсон бөгөөд хэлбэр бүгдийн атомуудыг шүтэлцүүлэн барьж байдаг зүйл бол Дууны долгион буюу Үг билээ. Хүн төрөлхтний өнөөг хүртэлх түвшинд хамгийн ариун дагшин Үг нь Аум буюу Ом болно. Дууны долгион Аум-аас орчлон хэлбэржин буй болсон байна.
| Comments (2)

Саяхан интернэтээр жич танилцсан нэгэн найзаас и-мэйл ирлээ. Нэгэн япон судлаач бvсгvйн бичсэн "Тархины тураал" нэртэй нийтлэлийг хавсаргасан байсан. Аяако гэж єхєєрдєм нэртэй энэ бvсгvй монголд 10 жил амьдрахдаа монголын соёлыг судалсан юм байна. Бас шаггvй хэлний авъяастай нэгэн болохыг тvvний монгол бичлэгvvдээс тєвєггvй харж болохоор юм. Монголчууд "Тархины тураал"-тай болохыг нийтлэлдээ онцолж ээ. Яахав муу нуухаар сайн илчил гэж, тvvний бичсэн зvйлvvд муухай монгол хvний тухай, яг л миний дотор, бидний дотор байдаг тэр л араншинг яруу тод дэлгэсэн байна билээ л дээ.

| Comments (4)

1 2 3 4 5 »