Эр Y-хромосом мөхөх аюулд орсон тухай “The Daily Mail” сонин Австралийн Үндэсний их сургуулийн профессор Женнифер Грейвсийн илтгэлээ иш татан мэдээлэв.
300 сая жилийн өмнө Y-хромосом 1400 гентэй байсан бол өнөө үед ердөө 45 гентэй болсон байна. Y-хромосом цаг хугацаа улирахын хирээр бүрэн устаж болохыг судлаач тогтоожээ. Гэхдээ ойрын таван жилд ийм зүйл болохгүй аж. Хүн төрөлхтний эр хүйстнүүд зарим нэг мэрэгч амьтан, тухайлбал, сохор номинтой адил болж болзошгүй. Үхэр зусагтай адил энэ мэрэгч амьтанд Y-хромосом байдаггүй гэнэ.
Д.Жаргал