Төсөл бол таны эрхэлж байгаа бизнес, бизнесийн орчин, удирдлагын систем,
зах
зээл, тухайн компанийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц,
үр
дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм. Төсөл нь хүн
уншихад
ойлгомжтой, тавьж байгаа зорилт нь тодорхой, эдийн засгийн тооцоо нь
хэрэгжих
бүрэн үндэслэлтэй байх шаардлагатай.
Аливаа төслийг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах
асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:
1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ
бизнес
хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга
зам юу
вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд
ашигтай
ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр
шаардагдах вэ?
|