Монголын нөхцөл, байдлыг эхлээд арай өргөн хүрээнд аваад үзье.
Шилжилтийн эдийн засгуудад нийтлэг тохиолддог нэг зүйл бол шилжилтэд
сэтгэл
гонсгор үлдэх явдал юм. Зах зээл тийш замнаснаар амьжиргааны төвшин
дээшилж,
орлого нэмэгднэ гэж амладаг атал тэгдэггүй харин ч ядуурал, ажилгүйдэл,
тэгш
бус байдал ихэсдэг. Түүний дээр Монгол дэлхийн бусад оронд мөн нийтлэг
байдаг
өөр нэг эмгэнэлийг хуваалцаж байна. Тэр бэрхшээлийг баялгийн хяслан буюу
парадокс гэж нэрлэдэг. Хачирхалтай нь газрын тос, байгалийн хий
болон байгалийн бусад баялаг ихтэй орнуудын ихэнх нь тун тааруухан яваа
нь
харагддаг. Тэгэхээр ядууралтай хэрхэн тэмцэж, өсөлтийг яаж дэмжихийг
ойлгохын
тулд юун дээр алдсанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн асар их баялагтай
хирнээ
амжилтанд хүрсэн орон дэлхийд тун цөөн бий. Тэгэхээр ихэнх орнууд юун
дээр,
яагаад алддаг, амжилт олсон орнуудаас юугаараа ялгаатай байсныг ойлгож,
мэдэх
хэрэгтэй. Монголын хувьд бол хэний алдаанаас суралцаж, хэний нь
амжилтаас
суралцах вэ гэдэгт асуудлын гол нь байгаа болов уу.
|