Төсөл бол таны эрхэлж байгаа бизнес, бизнесийн орчин, удирдлагын систем, зах
зээл, тухайн компанийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, үр
дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм. Төсөл нь хүн уншихад
ойлгомжтой, тавьж байгаа зорилт нь тодорхой, эдийн засгийн тооцоо нь хэрэгжих
бүрэн үндэслэлтэй байх шаардлагатай.
Аливаа төслийг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах
асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:
1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ бизнес
хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу
вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай
ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр
шаардагдах вэ?
Төслийн ач холбогдол:
* Төслийг хэрэгжүүлэх этгээд болох жишээлбэл компанийн захирал, ерөнхий менежер
нь төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлвэл бизнестээ амжилт гаргахад илүү тустай.
* Төслийг зөвхөн санхүүжилт олох зорилгоор биш үйл ажиллагаагаа төлөвлөсний
дагуу зөв зохистой явуулах үүднээс хийх хэрэгтэй. Төслийг нягт нямбай, зөв хийх
нь алдаа гаргаж алдагдалд орохоос сэргийлнэ.
* Төсөл боловсруулж, явуулах үйл ажиллагаагаа төлөвлөснөөр бизнесийн ашиг
орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ зөв амжилттай удирдан зохион байгуулах гол үндэс
нь болдог.
* Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд зах зээл, эрэлт бий эсэхийг сайн судлаж
шалгах, төлөвлөх шаардлагатай.
* Төслийн санхүүгийн хэсэгт хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах
мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
* Зардлууд нь бодитой, хэмнэсэн байх бөгөөд төлөвлөгөөг зохиогчийн бодит нөхцөл
байдлын тухай ойлголтыг аль болох нарийн гаргавал зохино.
Ингээд төслийн ерөнхий бүтцийг та бүхэнд хүргэж байна
I. Төслийн тодорхойлолт
1.1 Төслийн үндэслэл
1.2 Төслийн үр ашиг, ач холбогдол
1.3 Төсөл хэрэгжүүлэгч байгууллага
II. Зах зээлийн судалгаа
2.1 Орчны шинжилгээ
2.1.1 Макро орчны шинжилгээ
2.1.1.1 Хүн ам зүй
2.1.1.2 Эдийн засаг
2.1.1.3 Улс төр
2.1.1.4 Нийгэм соёл
2.1.1.5 Хууль эрх зүй
2.1.1.6 Технологи
2.1.2 Микро орчны шинжилгээ
2.1.2.1 Хэрэглэгчдийн зан төлөв
2.1.2.2 Өрсөлдөгчдийн судалгаа
2.1.2.3 Бэлтгэн нийлүүлэгч
2.2 Зах зээлийн хандлага, багтаамж
III. Байршил, технологи
3.1 Байршлын тодорхойлолт
3.2 Технологи
3.3 Тоног төхөөрөмж
3.4 Үйлчилгээний тодорхойлолт
3.5 Хүчин чадлын тодорхойлолт
IV. Стратеги төлөвлөлт
4.1 Зорилго, зорилт
4.2 Баримтлах бодлого стратеги
V. Хүний нөөц, удирдлага зохион байгуулалт
VI. Санхүүгийн үнэлгээ
6.1 Хөрөнгө оруулалт
6.2 Орлогын таамаглал
6.3 Бараа бүтээгдэхүүний зардлын таамаглал
6.4 Ажиллагсдын орон тоо, цалингийн тооцоо
6.5 Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол
6.6 Цахилгаан, дулааны зардлын тооцоо
6.7 Хөдөлмөр хамгааллын зардал
6.8 Захиргаа аж ахуйн зардал
6.9 Ашигт ажиллагааны тооцоо
|