This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 10
Нийтлэг байдаг Олон Улсын шалгалтуудын талаарх мэдээллүүдийг танд хүргэж байна. Шалгалт болгон өөрийн онцлогтой тул холбогдох линкүүдээр орж дэлгэрэнгүй мэдээлэлийг аваарай.

IELTS (International English Language Testing System)

IELTS нь Англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм.
| Comments (1)

IELTS /International English Language Testing System/шалгалт болон TOEFL /Test of English as a Foreign Language/-ын хооронд хэд хэдэн ялгаа бий. Үүнийг ойлгож өөр хэрэгтэйгээр шалгалтаа өгөх хэрэгтэй.

IELTS

Шалгалт хоёр үндсэн хувилбартай буюу Academic module /их дээд сургуулийн дээд боловсрол буюу зэрэг горилсон оюутнуудаас авдаг түвшин/ General training module /дунд сургууль эсвэл мэргэжлийн курст суралцах түвшний хүмүүсээс авдаг гэсэн 2 хувилбартай.
| Comments (0)

Монгол Улсын зарим номын сан, архивын байгууллагууд

АМСТ нь Америкийн Йемен Судлалын Институт(AIYS) ба Америкийн хилийн чанад дахь судалгааны төвүүдийн холбоо(CAORC) хамтран АНУ-ын Боловсролын яамны Гадаад Мэдээллийн хэрэглээний Технологийн Шинэчлэл ба Хамтын ажиллагаа(TICFIA) хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Номын сан ба Архивын байгууллагуудын тухай судалгааны хөтөлбөр(LLAP)-ийн оролцогчийн хувьд тус бүс нутаг дахь зарим номын сан, мэдээллийн төвүүдэд хадгалагдаж буй ном болон бусад материалын тухай судалгааг авснаа толилуулж байна.

Уг судалгаанд оролцсон номын сан, архивын байгууллага, мэдээллийн төвүүдийн тухай товч мэдээлийг дор оруулав. Уг мэдээлэлтэй холбоотой лавлах зүйлсээ бидэнд дараах хаягаар илгээгээрэй: library@mongoliacenter.org Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй .

| Comments (0)

Төсөл бол таны эрхэлж байгаа бизнес, бизнесийн орчин, удирдлагын систем, зах зээл, тухайн компанийн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд шаардагдах нөөц, үр дүнд хүрэх арга замыг тодорхойлж бичсэн баримт бичиг юм. Төсөл нь хүн уншихад ойлгомжтой, тавьж байгаа зорилт нь тодорхой, эдийн засгийн тооцоо нь хэрэгжих бүрэн үндэслэлтэй байх шаардлагатай. Аливаа төслийг боловсруулахаас өмнө бизнес эрхлэгч та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй:

1. Ямар бизнес эрхлэх гэж байгаа?
2. Энэ бизнесийг эрхлэх болсон шалтгаан нь юу вэ?
3. Энэ бизнесийн хэрэглэгчид, өрсөлдөгчид нь хэн байх вэ? Энэ шинэ бизнес хэрэглэгчдийн таашаалыг хэрхэн хангаж өрсөлдөгчидтэй өрсөлдөх вэ?
4. Энэ бизнесийг төлөвлөж, үйл ажиллагаа явуулах хамгийн оновчтой арга зам юу вэ? Таньд ямар нөөц бололцоо байгаа вэ?
5. Санхүүгийн талаас үнэхээр ашигтай ажиллаж чадах уу? Хэдий хугацаанд ашигтай ажиллах вэ? Тогтвортой ашигтай ажиллуулахын тулд ямар хөрөнгө, эх үүсвэр шаардагдах вэ?
| Comments (1)

Хэлц үгс нь аливаа улс үндэстний хэл соёлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд  ярианы хэлэнд байнга хэрэглэгдэж байдгаараа тухайн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг.
Хэлц үгс нь оновчтой мэргэн санаа агуулж байдаг тул утгачилж орчуулдаг.

promise the moon
хэлсэн үгэндээ хүрэхгүй
үгчилбэл: сар амлах

Here's a riddle: what does a politician have in common with a young man in love?
Answer: they are both likely to promise the moon.
Оньсого: улс төрч, дурласан залуу хоёр юугаараа төстэй вэ?
Хариулт: тэд хоюулаа нар сарыг аваад өгнө гэж бэлэн амладаг.
| Comments (2)

Англи хэл сурч байгаа, гүнзгийрүүлж байгаа залуучуудад зориулан англи хэлээрх зүйр цэцэн үгийг монгол хэлээр орчуулах боломжийн талаар зарим туршиц хийснээсээ та бүхэнд  толилуулж байна.   2007  онд "Монгол-Англи хэлц үг, хэвшмэл хэллэгийн дүймэн" хэмээх ном хэвлүүлсэн , тэр номд орсон зарим хэвшмэл хэллэг буюу зүйр цэцэн үгийг  та бүхэнд толилуулж байна. Нэгдүгээрт өнгли хэлний анхан шатны талын сургалтын материал олон байдаг, хоёрдугаарт гүнзгийрүүлэх гэсэн хүн бас их байдаг учраас англи хэлний, зүйр цэцэн үг, хэллэгийг хэрхэн орчуулах нь сонин байж магадгүй. Аливаа хэлний зүйр цэцэн үг нь тухайн ард түмний суугаа ахуй орон, хэв ёс, уламжлалт ёс заншил , шашин шүтлэг зэрэг олон зүйлтэй холбоотой байдаг учраас үгчилж орчуулах гэхээсээ утгачилан орчуулах хамгийн зөв байдаг тул мэргэн дүү нэр энэ мэтчилэн орчуулгыг үзэж өөрсдөө бас орчуулах гэж үзвэл та бүхний оюун ухаанд бас бага боловч нэмэртэй, зөв амьдарч, зөв хүмүүжихэд тэнь сургаалтай бус уу.
| Comments (1)

Боловсрол гэдэг нь эрдэм, ур чадварыг зааж, сурах процесс юм.

Боловсрол олгох орчин бүрдүүлэх нь сурган хүмүүжүүлэгчийн гол ажил юм. Олон төрлийн боловсрол байдаг:

| Comments (0)