АНУ,
Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их
дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн
сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах
хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC
шалгалтыг ту тус авч байна. Түвшин тогтоох эдгээр шалгалтуудын талаар
тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н
номын санд байдаг.
Шалгалтад хэрхэн бүртгүүлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай.
Шалгалтуудыг хаана хаана, хэзээ өгч болох тухай мэдээллийг үнэгүй
тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр
товхимолуудад таны өгөх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлан
жишээ хавсаргасан байх ба бүртгэлийн маягт, шалгалтын үнийг хэрхэн
төлөх, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.
| Comments (0)
|
Мандарин хятад хэлээр ярьж сурах анхны 500 үгтэй сурах бичиг.
Англи хэл хятад дээр хийгдсэн Adobe pdf файл хэлбэртэй дотроо энгийн
харилцан ярианы хэллэгээс эхлэн заасан агуулагатай. сонсох дагаж хэлэх,
бичих дасгалуудаа багтаасан байгаа.
| Comments (2)
|
Эссенээс юу олж мэдэхийг хүсдэг вэ
Эссенээс таныг хувь
хүний чинь хувьд олж харахыг
хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт
чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь
хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог,
тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та
өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх
хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх
ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой
оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө
хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт
хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж
бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн
газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн
шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин
төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг.
Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр
бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.
| Comments (1)
|
Энэ бол би яаж 2-р
курсээсээ эхлэн гэрээсээ мөнгө
авахаа больж, сургалтын төлбөр, байр, хоолны мөнгөө бие даан төлөөд,
цаана нь халаасны мөнгөтэй болдог байсан туршлага, арга барил юм.
Үүнийгээ би "Ээж, аавынхаа мөөмнөөс гарах онол” гэж нэрлээд байгаа. Хүн
өөрийн гэсэн орлоготой болж, түүгээрээ хэрэгцээгээ шийдээд, ар гэрээсээ
хол, бие даан амьдрана гэдэг бол ээж аавынхаа мөөмнөөс гарах хамгийн
анхны алхам учир би ийнхүү нэрлэсэн юм.
| Comments (2)
|
Тэтгэлэг /scholarship/ гэж юу вэScholarship
гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч
утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг.
Харин манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлогогүй, ядуу хүнд өгдөг тусламж
хэмээн ойлгох хандлага, сэтгэхүй бий.
Тэтгэлэг нь хоёр төрөлтэй. Scholarship нь хичээлдээ сайн, нийгмийн
ажилд идэвхтэй оролцдог, бусдад үлгэр дууриал болж, манлайлж чаддаг
оюутнуудыг сурахад дэмждэг. Харин Grant гэдэг нь эрдэмтэн, судлаачдад
судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, төсөл
хэрэгжүүлэхэд нь олгодог санхүүжилт юм.
Ер нь бакалаврын сургалтад тэтгэлэг олох хэцүү. Учир нь бакалаврын
сургалтаар нэлээд ерөнхий мэдлэг олгодог, олон оюутан суралцдаг, 4 жил
үргэлжилдэг. Хэдхэн жилийн өмнө хаалттай, ядуу буурай Монгол орны
оюутан гэдгээр нь бакалаврын сургалтад тэтгэлэг олгодог байсан бол одоо
тийм биш болсон. Харин магистр, докторын түвшинд сурахад тэтгэлэг олдох
илүү боломжтой. Учир нь тодорхой судалгаа, эрдэм шинжилгээний ажил
хийж, мэргэшиж ирдэг бөгөөд 2 жил суралцдаг.
| Comments (1)
|
Гадаад хэл сурах нь одоо тийм ч
хүнд биш болжээ. Мөнгөтэй л бол дуртай сургалтын төвд хандаж, эсвэл эх
оронд нь очиж сурах боломжтой. Гэхдээ заавал их мөнгө үрж, өөрийгөө
зовоох хэрэггүй. Ихэнх хүмүүс ямар ч хэлийг нэг сарын дотор сурах гэж
улайрдаг. Энэ нь хамгийн буруу гэнэ. Өөрийгөө маш сайн бэлдэхийн тулд
яарах хэрэггүй. Мөн хэл сурах гэж нойргүй хонож, олон үг цээжлэх гэж
зовох хэрэггүй. Ингэж цээжилсэн үг амархан мартагддаг. Ингээд энгийн
бөгөөд сонирхолтой аргаас хүргэе.
1. Хамгийн эхний хийх алхам хүнд
хэцүү гэсэн бодлоо орхих. Амархан гэж бодсон бүхэн хялбар бүтдэг.
2. Заавал олон үг нэг дор цээжлэх
гэж бүү зов. Өөрийн сонирхосон зүйлсийн нэрийг сурч буй хэлээрээ хэлж
цээжил.
3. Сурч буй хэл дээр дуулагдсан дууг
байнга сонс. Ингэвэл үг цээжлэх, сонсгол тань сайжрана.
4. Тухайн хэлийг сайн мэддэг, эсвэл
гадаад хүмүүстэй чадахгүй ч байсан үг сольж бай. Ингэхэд танд ичих
хэрэггүйг сануулья. Тэр хүмүүс таньд буруу хэллэгийг засахад тусална.
5. Эцэст нь ойлгохгүй байсан ч ном
унш. Эхлээд юу ч ойлгохгүй, харин хэсэг хугацааны дараа өөрийн мэдэлгүй
үйл явдлыг ойлгож эхэлдэг байна.
| Comments (0)
|
1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий
болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг
шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн
зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
2. Заримдаа хамаагүй инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн
найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний
дараа эрч хүчтэй болсон байх вий.
3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь
сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.
4. "Уур биеийг, уул морийг зовооно” гэдэг үгийг ямагт санаж яв.
Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа
бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч
хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.
5. "Амжилтын хуудас” гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай
хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.
6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа
орхи.
Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг
шийдэж чаддаг болно.
7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо
хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.
8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж
яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.
| Comments (0)
|
|