3:06 PM Гадаад хэл сурах энгийн зөвлөгөө |
Гадаад хэл сурах нь одоо тийм ч
хүнд биш болжээ. Мөнгөтэй л бол дуртай сургалтын төвд хандаж, эсвэл эх
оронд нь очиж сурах боломжтой. Гэхдээ заавал их мөнгө үрж, өөрийгөө
зовоох хэрэггүй. Ихэнх хүмүүс ямар ч хэлийг нэг сарын дотор сурах гэж
улайрдаг. Энэ нь хамгийн буруу гэнэ. Өөрийгөө маш сайн бэлдэхийн тулд
яарах хэрэггүй. Мөн хэл сурах гэж нойргүй хонож, олон үг цээжлэх гэж
зовох хэрэггүй. Ингэж цээжилсэн үг амархан мартагддаг. Ингээд энгийн
бөгөөд сонирхолтой аргаас хүргэе. 1. Хамгийн эхний хийх алхам хүнд хэцүү гэсэн бодлоо орхих. Амархан гэж бодсон бүхэн хялбар бүтдэг. 2. Заавал олон үг нэг дор цээжлэх гэж бүү зов. Өөрийн сонирхосон зүйлсийн нэрийг сурч буй хэлээрээ хэлж цээжил. 3. Сурч буй хэл дээр дуулагдсан дууг байнга сонс. Ингэвэл үг цээжлэх, сонсгол тань сайжрана. 4. Тухайн хэлийг сайн мэддэг, эсвэл гадаад хүмүүстэй чадахгүй ч байсан үг сольж бай. Ингэхэд танд ичих хэрэггүйг сануулья. Тэр хүмүүс таньд буруу хэллэгийг засахад тусална. 5. Эцэст нь ойлгохгүй байсан ч ном унш. Эхлээд юу ч ойлгохгүй, харин хэсэг хугацааны дараа өөрийн мэдэлгүй үйл явдлыг ойлгож эхэлдэг байна. |
|
Total comments: 0 | |