6:31 PM Шилдэг илтгэлүүд цувралаас: Ж. Штиглиц - Байгалийн баялагийн сөрөг тал |
Монголын нөхцөл, байдлыг эхлээд арай өргөн хүрээнд аваад үзье. Шилжилтийн эдийн засгуудад нийтлэг тохиолддог нэг зүйл бол шилжилтэд сэтгэл гонсгор үлдэх явдал юм. Зах зээл тийш замнаснаар амьжиргааны төвшин дээшилж, орлого нэмэгднэ гэж амладаг атал тэгдэггүй харин ч ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал ихэсдэг. Түүний дээр Монгол дэлхийн бусад оронд мөн нийтлэг байдаг өөр нэг эмгэнэлийг хуваалцаж байна. Тэр бэрхшээлийг баялгийн хяслан буюу парадокс гэж нэрлэдэг. Хачирхалтай нь газрын тос, байгалийн хий болон байгалийн бусад баялаг ихтэй орнуудын ихэнх нь тун тааруухан яваа нь харагддаг. Тэгэхээр ядууралтай хэрхэн тэмцэж, өсөлтийг яаж дэмжихийг ойлгохын тулд юун дээр алдсанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн асар их баялагтай хирнээ амжилтанд хүрсэн орон дэлхийд тун цөөн бий. Тэгэхээр ихэнх орнууд юун дээр, яагаад алддаг, амжилт олсон орнуудаас юугаараа ялгаатай байсныг ойлгож, мэдэх хэрэгтэй. Монголын хувьд бол хэний алдаанаас суралцаж, хэний нь амжилтаас суралцах вэ гэдэгт асуудлын гол нь байгаа болов уу. Ярилцлагаа би баялгийн хяслан гэгчийн бэрхшээлийн талаархи яриагаар эхлэх бодолтой байна. Монголын асар их байгалийн баялагтай нь аз завшаантай хэрэг боловч тэр их баялгийнхаа үр өгөөжийг бүрэн хүртэхгүй байж бас болно. Баялгийн хяслан гээч нь тун өргөн тархсан бэрхшээл юм. Харин өргөн тархсаны ачаар түүнийг арай илүү ойлгох болов. Байгалийн баялаг ихтэй орнуудын баялгийн хясланг тодорхойлох олон бэрхшээлийг тоочиж болох бөгөөд ингэх нь тэдгээр орнууд баялагтай атлаа яагаад олигтой хөгжиж чадсангүй вэ гэдгийг тайлбарлахад тус болно. Монгол харин тэр олон бэрхшээлийн зөвхөн хэдхэнийг нь амссан болохыг цохон хэлье. Энэ нь Монголд ирээдүйд учирч болох бэрхшээлээс сэргийлэх чухал анхааруулга болно биз ээ.
Баялгийн хясланг ерөнхийд нь байгалийн асар их баялагтай орнууд ихэнхдээ
хүмүүс нь ядуурдаг, улс нь өсч, хөгждөггүй, баялгийн өгөөж харьцангуй
цөөн хүнд
ноогддог гэдгээр тодорхойлж болно. Эхний асуудал нь улс, орнууд баялаг гэж нэрлэдэг зүйл дээрээ мэхлүүлдэг явдал байна. Дараагийн асуудал нь баялгаас цөөн тооны хүмүүс ашиг хонжоо олох, түүнийг өөрийн болгохоор бүх арга, хэрэгслийг ашигладаг явдал. Үүний үр дүнд нийгэм бүхэлдээ хохирол амсдаг. Дараагийн нэг асуудал бол байгалийн баялаг ихтэй орнууд түүнээсээ хэт хамааралтай болж, үнийн маш их тогтворгүй байдал бий болдог бөгөөд энэ нь эдийн засгийн ихээхэн хор холбогдолтой. Дөрөв дэх нь олон улсын банкууд байдлыг бүр дордуулдаг явдал юм. Тавдахь асуудал нь Голланд өвчин. Энэ нь товчоор хэлэхэд баялгийг засгийн газрууд зөвхөн ойр, зуурын ашиг олоход ашигладаг, үүний үр дүнд баялаг урт хугацааны тогтвортой хөгжилд хүргэдэггүй явдал юм. Эхлээд мэхлэгдэх асуудлын талаар ярья. Эдийн засагчид урамшууллын хөшүүрэг гэж их ярьдаг. Гэхдээ энэ нь уул уурхайн компаниуд, газрын тосны компаниудад баялгийг аль болох хямд үнэ, өртгөөр олж авах хөшүүргийг ярьж буй хэрэг. Энэ нь зарим үед төрийн албан хаагчийг хахуульдахад хүргэнэ. Дээрх компаниуд төрийн албан хаагчдыг ашиглан баялгийг зах зээлийн доод үнээр худалдан авбал энэ нь нийгэмд өчүүхэн зүйл өгч, уг компани тэр баялгийг маш хямд үнээр авч байгаа хэрэг. Зарим оронд ийм үйлдлийг хаах зорилгоор албан хаагчдын үйлдлийн акт нэртэй эрх зүйн баримт бичиг гаргаж байсан. Уг хууль, эрхийн баримт бичгийг батлан гаргахад ямар их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байсан нь гайхалтай. Олон улсын байгууллагад суугаа АНУ-ын төлөөлөгч хүн бусад орнууд хээл хахуулийг хориглосон хууль гаргахад яаж санаа тавих билээ. Зарим оронд хээл, хахууль өгч, татварын хөнгөлөлт авч байна. Хээл, хахуулийн талаархи хууль, дүрмийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байгаагаас татвараас зайлсхийх явдал их байна. Энэ талаар бид жишээн дээр ярих болно. Үр дүнтэй, чанд хуулийн тогтолцоотой АНУ-д хүртэл уул уурхай, эрдэс баялгийн компаниуд элдэв арга хэрэглэн олон нийтийг мэхэлж дөнгөдөг. Үүнийг дараахь хоёр жишээгээр тодруулъя. Аляск муж газрын тосны компаниудтай гэрээ байгуулж, газрын тосны борлуулалтын орлогоос тодорхой хэсгийг муж улсдаа авахаар тохиролцсон байв. Гэтэл бидний ихээхэн бэрхшээлтэй учирч байж хийсэн шалгалтаар уг хэлцэлд оролцсон газрын тосны компаниуд Аляскийг доод зах нь нэг тэрбум доллараар залилан мэхэлсэн болох нь батлагдсан. Зохицуулалтын тусгай арга хэмжээ авч, ихээхэн хөөцөлдөөн болж байж тэр их хэмжээний мөнгийг Аляск муж улсад төлүүлсэн билээ. Газрын тосны тэдгээр компаниуд зүй нь гэмшил илэрхийлж, арай илүү санаачлага гаргах учиртай байсан боловч тэд зөвшилцлөөр өмнө тохирсон үүргээ хууль, эрх зүйн хүчтэй үйл ажиллагааны тулгалтанд орж байж л албадлагын хүчээр биелүүлсэн. Саяхан Казахстанд болсон хээл, хахуультай холбоотой хэргүүдийг шүүхэд өгч хараахан дийлээгүй байна. Шүүхийн өмнө аваачих нь тун амаргүй ажил болох нь Америкийн дээрх жишээнээс харагдаж байна. Компаниудад төрийн албан хаагчдыг хахуульдаж байж баялгийг зах зээлийн үнээс доогуур үнээр авах сонирхол их байдаг. Өөр нэг жишээ бол АНУ-д газрын тос, эрдэс баялгийн компаниуд байгалийн баялгийг зах зээлийн доогуур үнээр олгуулахын тулд АНУ-ын засгийн газарт улс төрийн лобби ашиглаж байв. Тэдгээр компаниуд сонгуулийн кампанит ажлын хандив өгөх болон бусад аргыг хэрэглэсэн байдаг. Байгалийн баялаг ихтэй орон болгон ийм бэрхшээлтэй учирдаг. Монгол улс ч мөн байгалийн баялагаа хямд үнээр зарж буй орнуудын тоонд орж байгаа бололтой байна. Ийм наймаанд улс , орон мэхлүүлэн хохирч, баялгийнхаа жинхэнэ зах зээлийн үнэтэй тэнцэх хэмжээний орлого олж чаддаггүй. Энэ бэрхшээлийг сөрж, гарахад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл чухал үүрэгтэй. Иймэрхүү наймааг гол төлөв далд, нууц байдалд байлгахыг оролддог. Гэрээний нөхцлийг нуун далдалж, иргэд улс, орон нь баялагаа юунаас өгч байгааг мэдэх аргагүй болгохыг зорьдог. "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”-ыг зарлан хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой санаачлага болсон юм. Уг санаачлагын дагуу компаниуд засгийн газартай байгуулсан бүх гэрээ, засгийн газарт хийсэн бүх төлбөрөө нээлттэй болгож, тухайн орны иргэд байгалийн баялагаас орсон орлогыг мэдэж, тэрхүү орлогыг хэрхэн зарцуулж байгааг мэдэж авах боломжтой болж байгаа юм. Цөөн тооны орон энэхүү санаачлагын нөхцлийг зөвшөөрч, ил тод байдлыг тодорхой хэмжээнд бий болгоод байна. Жишээ нь, Нигер улс "төлбөрөө хэвлэн нийтлэх”-ийг шаардаж, Нигерийн засгийн газарт газрын тосны компаниудаас төлсөн бүх төлбөрийг нийтэд мэдээлж, иргэд нь гадаадын газрын тосны компаниудаас Нигерт төлж буй төлбөрийн хэмжээг мэдэх болсон байна. Хийгдсэн бүх гэрээг ил тод болгохын зэрэгцээ баялгийнхаа төлбөрийг бүрэн гүйцэд авч буй эсэхийг хүмүүс мэдэж байх нь мөн чухал. Энд хэвлэл, мэдээлийн хэрэгслэл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлвэл, бүх гэрээ ил тод байх, засгийн газарт орж буй орлого бүрэн гүйцэд эсэхэд хяналт тавих учиртай.
Өөр нэг бэрхшээл бол цөөн тооны хүмүүс үүнээс ашиг, хонжоо олохыг
оролддог
явдал юм. Гуравдахь бэрхшээл нь газрын тос болон эрдэс байялагийн үнэ өсч, бууран тогтворгүй байдаг явдал юм. Үнэ өссөн нөхцөлд тухайн оронд орлого өсч, үнэ буурахад орлого буурна. Гэтэл үнэ буурахаас алдсан алдагдал, хохирол үнэ өсөхөөс олсон орлогоос ямагт илүү байдаг. Энэ байдлыг олон улсын банкуудын үйл ажиллагаа улам дордуулна. Үнэ өсч, орлого нэмэгдэж байхад олон улсын банкууд зээл олгох сонирхолтой байдаг бөгөөд энэ нь орлогыг улам нэмэгдүүлнэ. Ийнхүү тухайн орон зөвхөн байгалийн баялагаас асар их орлого олоод зогсохгүй гадаадын банкуудаас асар их хэмжээний капиталын урсгал орж ирнэ. Үнэ буурч, эдийн засгийн өсөлт буураад ирэх үед банкууд мөнгөө нэхэж, тухайн орон нэг талаас байгалийн баялгийн үнийн бууралт, нөгөө талаас банкны өр, зээлийн төлбөрийн давхар зовлон амсдаг байна. Энд нэгэн чухал, шалгарсан туршлага байдаг нь зовох өдрийн сан байгуулах, өөрөөр хэлвэл, үнийг тогтворжуулах сан байгуулах арга юм. Ингэснээр байгалийн баялгийн үнэ өндөр байх үед цааш нь хийсэн мөнгөө дараа нь залгах үнийн бууралтын үед ашиглах болно. Хоёрдахь нэг туршлага бол олон улсын банкуудаас болгоомжлох явдал. Цаг сайхан байх үед зээл санал болгох банкууд цаг муу болоход зээлээ эргээд нэхдэг. Мөнгө санал болгоход татгалзах нь хэцүү ч цаг муугаар эргэнэ гэж бас байдаг, түүн дээр энэ мөчлөгийн чанартай үйл явцыг улам даамжруулахын үнэ цэнэ асар их байдаг. Тавдахь бэрхшээл нь Голланд өвчин гэгч бөгөөд тайлбарлахад хамгийн бэрх, хамгийн ноцтой бэрхшээл юм. Байгалийн баялагаа амжилттай борлуулснаас орж ирэх гадаадын долларын нөлөө, ялангуяа үнийн өсөлтийн үед ихэснэ. Мөнгөний ханш өсч, үүнийг дагаад бүтээгдэхүүн экспорлоход бэрхшээлтэй болж ирнэ. Дотоодын үйлдвэрлэгчдэд их хэмжээгээр орж ирэх импорттой өрсөлдөхөд хүндрэл учирна. Үүний үр дүнд улсын эдийн засаг дажгүй үзүүлэлттэй атал үр ашиг буурдаг. Энэ үзэгдэл анх Нидерландад энэ орон их хэмжээний байгалийн хий, Хойт тэнгисийн газрын тосны орд нээсний дараа ихээхэн баяжсаны үр дүнд тохиолдсон учраас түүнийг Голланд өвчний бэрхшээл гэж нэрлэжээ. Тэгэхэд Нидерланд үзтэл баян чинээлэг атлаа улам ядуурсаар байсан юм. Ажилгүйдлийн хэмжээ, хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн тоо эрс өсч, эдийн засгийн өвчин нь бүр нийгмийн өвчин болсон байв. Голланд өвчнөөр өвчилсөн орон яавал зохих вэ? Мөнгөө дотооддоо зарцуулах боломж бага байвал гадаадын банканд байршуулж болох юм. Гэвч хөгжиж буй орнуудын хувьд дотоодын мөнгөний хэрэгцээ их байдаг тул ингэх нь бэрхшээлтэйн дээр мөнгөө гадаадад байршуулах нь утгагүй. Гэтэл мөнгөний ханш өсч буй нөхцөлд мөнгөө дотооддоо хэрэглэвэл эдийн засгаа улам сулруулна. Энэ нь Хятадын хийж байгаагийн яг эсрэг юм. Хятад өнөөдөр мөнгөнийхөө ханшийг доогуур хэмжээнд барих, экспортын бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай байлгах, хөдөө орон нутгийн ядуу хүмүүсийг улам ядууруурлах импортын ялангуяа хөдөө, аж ахуйн гаралтай барааны импортын урсгалыг барихын тулд маш их хүч, чармайлт гаргаж байна. Хятад эдийн засгийнхаа өсөлтийг байгалийн баялгаас бус, экспорт дээр суурилсан гэдгийг мэдэж байна. Тиймээс Хятад мөнгөнийхөө ханшийн өсөлтийг тогтоон барих хэрэгтэй. Харамсалтай нь үүнийг хөгжиж буй орнууд ойлгож, Хятадын энэ туршлагаас суралцахгүй байна. Тэд мөнгөний ханшаа зөнд нь тавьж, ингэснээр өндөр ханш эцэстээ ажилгүйдлийн хувь хэмжээг мөн өсгөж байна. Өөр нэг бэрхшээл нь засгийн газрууд байгалийн баялагаа улс, орныхоо урт хугацааны хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн оронд ойр зуурын ашиг хонжоо харан ашиглах хандлагатай байдаг. Энэ нь бүх орны засгийн газрын нийтлэг шинж бөгөөд тэд 3-4 жилд болох сонгуулиар сонгогчдоо аргалах бодлого баримталдаг. Гэтэл хөгжил гэдэг нь урт удаан хугацааны үйл явц бөгөөд цаг, хугацаа шаардана. Тэгэхээр богино хугацаанд орлого олох төслөөр хөөцөлдсөнөөс урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь хавьгүй дээр юм. Ингэхийн тулд яах вэ? Энэ тухайд зарим нэг амжилтанд хүргэсэн жишээг дурьдах нь юуг, хэрхэн хийх талаар ойлголт авахад хэрэг болох болов уу.
Норвег, Ботсван улсын жишээ байна. Ботсван нь Африкийн хамгийн ядуу орны
нэг
билээ. Энэ хоёр оронд байгалийн баялгийг хүмүүсийнхээ тусын тулд, гэхдээ
зөвхөн
өнөө үед амьдарч буй хүмүүст бус, ирээдүй хойч үеийнхээ тусын тулд
ашиглах
үндэсний хэмжээний зөвшилд хүрсэн байна. Норвег улс газрын тосны асуудал
хариуцсан засгийн газрын байгууллага байгуулсан байна. Засгийн газрын
байгууллага нь хувийн хэвшлийн байгууллагын нэгэн адил үр ашигтай
ажиллаж чадна
гэж тэд үзжээ. Тэгээд ч Норвегийн газрын тосны төрийн байгууллага
өнөөдөр
дэлхийн газрын тосны хамгийн үр ашигтай ажилладаг компаниудын нэгэнд
тооцогдох
болжээ. Засгийн газрын ийм байгууллагатай байхын нэг давуу тал нь ашиг
сонирхлын зөрчлийг арилгадаг байна. Ийм байгууллагын зорилго нь зөвхөн
хамгийн
их хэмжээний ашиг олох явдал бус, харин улс, орныхоо хөгжилд зориулах
засгийн
газрын олох орлогыг аль болох боломжийн дээд хэмжээнд байлгах явдал аж.
Хувийн
хэвшлийн байгууллага бол нийгэм, засгийн газар, товчоор хэлэхэд улс
орныхоо
хөгжилд өгөх мөнгийг аль болох бага хэмжээнд байлгахыг боддогийг бид
мэднэ.
Төрийн байгууллага нь авилгад автагдах эрсдэлтэй ч тэгэхгүй тохиолдол
мөн
байдаг. Тэгэхээр Монголыг оролцуулаад бүх улсууд тэр замаар явбал
зохино.
Норвегитай төстэй өөр нэг жишээ бол Чили юм. Чили зэсийн зарим уурхайгаа
хувьчилсан боловч төрийн мэдлийн зэсийн уурхайнууд нь хувийн уурхайтай
нэг адил
үр ашигтай ажиллаж, тэдний Чилийн ард түмэнд өгдөг баялаг нь хувийн
хэвшлийн
уурхайнуудаас засгийн газартаа оруулдаг орлогоос 10 дахин байдаг байна.
Өөрөөр
хэлвэл, хувийн уурхайнууд үр ашгийн хувьд тэднээс илүү юмуу дутуу
ажиллаа ч
олсон ашгаа дэлхий даяар цацаж, хөрөнгө оруулагч нарт зориулдаг бол
төрийн
мэдлийн уурхайнууд ашгаа Чилийн ард түмэнд улс, орноо хөгжүүлэхэд
зориулан
нийлүүлдэг байна. Норвегийн стратегийн нэг чухал хэсэг нь тогтворжилтын
сан
байв. Ботсван мөн "муу өдрийн сан” гэгчийг байгуулж, сайн, муу жилийн
ялгаанаас
гарах бэрхшээлийг давж байна. Эдгээр улс хүнд нөхцөлд дотоодын зардалд
зориулан
дайчлах нөөцтэй байхын ач холбогдлыг сайтар ойлгосноор Голланд өвчнөөс
сэргийлж
чадсан байна.
Ингэснээр шилжилтийг харьцангуй хялбар хийж болох байсан хөдөө аж ахуйн
салбарт шилжилт буруу хийгдсэн байна. Монголд мөн ингэсэн. Асуулт: Нэг асуулт асууя. Тэгэхлээр та сая шинэчлэлийн алдаа, онооны тухай ярилаа. Монголын хувьд төрийн тогтолцоо нь өөрөө одоо энэ шинэчлэлийн амжилт гаргах нэг гол үндэс үү гэж одоо харагдаж байгаа юм болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл, нийгмийн тогтолцоогоо маш зөв авч явсан, тэр нь одоо энэ шилжилтийн үеэр удирдаад аваад явчихсан орон хөгжилтэй болчихсон байна л даа. Сингапурын төрийн Ерөнхий сайдаар манайхан айлчилсан Сонин асуулт байна. Ардчилал бол хөгжилд маш эерэг бөгөөд хүчирхэг нөлөө үзүүлж болно. Ардчилал нь ил тод байдал, хөгжил ард түмэнд өгөөжтэй байхыг шаарддагаас тэр. Та Сингапур зэрэг бүрэн ардчилсан бус засгийн газартай улсуудын амжилтын талаар ярилаа. Дарангуйллын засгийн газартай атлаа байгалийн баялагаа зүй зохистой ашиглан амжилтанд хүрсэн орнууд ч бий. Гэхдээ алдсан нь оносноосоо их байдаг. Зүүн Азийн талаар ярихад амжилтанд хүрсэн орны ихэнх нь үнэхээр ардчилал, түүний аль нэг тодорхой хэлбэрийг хэрэгжүүлсэн орнууд байгаа юм. Буурай хөгжилтэй орноос хөгжингүй оронд амжилттай шилжсэн орон бол Азийн барсын толгойд яваа Япон байна. Энэ орон социалист, коммунист эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээгүй, буурай хөгжлөөс өндөр хөгжилд шилжсэн. Шилжилтээ ардчиллын нөхцөлд асар их амжилттай хийсэн. Коммунизмаас зах зээлийн эдийн засагт амжилттай шилжсэн орны тоонд ардчилсан засгийн газартай Польш байна. Мөн Унгар байна. Товчоор хариулахад ардчиллын нөхцөлд олсон амжилт дарангуйллын нөхцлийнхөөс илүү байдаг. Дарангуйллууд асар их алдаа гаргаж байсан. Харин ардчиллыг зөв ажиллуулна гэдэг нь амар зүйл биш. Амжилттай ардчиллын олон янзын хэмжүүр байдаг. Өрсөлдөөн боломжтой байх явдал бол нэг хэмжүүр. Өөрөөр хэлвэл, идэвхтэй оролцоо, хувийн эзэмшилтэй байх ёстой. Ардчилал илүү амжилтанд хүргэдэг гэсэн өрөнхий дүгнэлт хийж болно. Алдчилсан засаглалтай байгаагүй хоёр орон амжилтанд хүрсэн гэдэг нь ардчилал амжилтанд хүрдэггүй гэсэн үг биш юм. Ардчилал амжилтанд хүрсэн жишээ олон бий. Дээрх дарангуйллын хоёр жишээ бол жирийн бус үзэгдэл. Дарангуйллын стратегид итгэх нь маш эрсдэлтэй асуудал гэж хэлье. Ардчилалд хүн зохицож амьдрах хэрэг гарна. Энэ нь хэдийгээр хүнээс зарим нэг хязгаарлалт шаардах боловч ардчиллын үнэт зүйлсийн төлөө тэдгээрийг эдлэхэд буруутах зүйлгүй болов уу гэж бодож байна. Асуулт: Би нэг зүйлд эргэлзэж явдаг, тэрнийгээ асуумаар байна л даа. Ер нь зах зээлд шилжих эхний гарааны орнуудад ОУВС болон донор орнууд маш тодорхой шаардлага тавьсан юм л даа. Үнэ, ханшийг чөлөөлөх гэх мэт. Тэр шаардлага нь манай тухайн нөхцөлд тохироогүйгээс болоод тухайн одоо эдийн засгийн байдал бүрэлдэхгүйгээс болоод … Энэ талаар хэлэхэд. Ер нь шилжилтийн эдийн засаг ч биш, хөгжиж буй орнуудын туршлагаас харахад нэг загвар бүгдэд таарна гэж байдаггүй нь тодорхой байна. Хөгжлийн нэг стратегийг бүх оронд хэрэглэж болохгүй. Олон Улсын Валютын Сан нэг загвар бүгдэд таарна гэх зарчмын хоёр бодлогыг түлхүү баримталдаг. Асуудлын нөгөө нэг тал нь сайн бодлогыг худалдаж авч болдоггүй явдал юм. Нөхцөл тулгах нь бас явуургүй. Өөрөөр хэлвэл, хэрвээ ингэхгүй юмуу, тэгэхгүй аваас мөнгө өгөхгүй гэх нь буруу. Зарим үед улс, орнуудад санхүүгийн дэмжлэг авахын тулд болзол тулгадаг. Ингэх нь тухайн улс орны нөхцөлд тохирохгүй нөхцөлд тэр болгон хүчирхэг эдийн засаг бий болгож чаддаггүй. Зөв арга замыг өөрөө бий болгодог болохоос түүнийг бэлнээр худалдаад авах боломж байдаггүй. Зарим нэг хязгаарлалт байх нь ойлгомжтой. Тухайлвал, татвар төлөгчдийн мөнгийг зохистой зарцуулах шаардлагыг биелүүлэхгүйгээр хөгжингүй орнуудаас санхүүгийн дэмжлэг авах боломжгүй. Хоёрдахь асуудал бол засгийн газрын үүрэг улс болгонд өөр байна. АНУ-ын засгийн газрын үүрэг Монголынхоос өөр байж таарна. Засгийн газрын их, бага байх нь гол бус чухам юу хийх нь чухал. Сайн засаглалтай байх чухал. Өөрөөр хэлвэл, шудрага, хүмүүсийн хэрэгцээ хангах үйлчилгээгээр хангадаг, өсөлт, хөгжлийн үйл явцыг дэмждэг засгийн газартай байх нь чухал. Асуулт: Байгалийн баялаг ихтэй орнууд бэрхшээлтэй тулгардаг, тухайлвал, Голланд өвчний талаар, үүнээс сэргийлэх арга хэмжээ авах талаар ярилаа. Хамгийн аюултай энэ бэрхшээлээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ? -Голланд өвчнөөс сэргийлэх хамгийн зөв арга бол гадаадын валютыг хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх импортын капитал худалдаж авахад зарцуулах, өөрөөр хэлвэл, долларыг үндэсний мөнгөн тэмдэгт болгон хувиргах арга юм. Ингэх нь Голланд өвчний гол шинж болох ханшны хэт өсөлтийг барина. Эсвэл мөнгөө гадаадад хадгалуулж, шаардлага гарсан үед зарцуулах, нэг бол импортын капиталын бараа худалдаж авах замаар зарцуулвал мөнгөний ханш унахаас сэргийлж, мөн Голланд өвчнөөс сэргийлж болно.
-Асуулт: Би түрүүний асуусан асуултыг тодруулаад хоёр асуулт асууя. Та
засгийн газар бол зөв юмыг сайн хийх хэрэгтэй гэж байна. Тэгэхлээр
өнөөдөр бид
нарын хамт бас засгийн газар маань ч суралцаж байх шиг байна. Дөрвөн жил
тутам
нэг юмыг энэ маань зөв гээд л эхэлдэг, тэгээд л тэр нь бас үр дүнд
хүрдэггүй л
байх.
- Эхлээд гадаадын тусламжийг авч үзье. Энэ талаар дэлхийн хэмжээнд
ихээхэн зөрчилтэй олон үзэл, бодол байдаг. Саяхан ОУВС-ийн нэгэн
судалгаагаар
гадаадын тусламж ялангуяа улс, орнуудын хөгжилд тааламжтай нөлөөлхгүй
байна
гэсэн дүгнэлт хийсэн байна. Миний бодлоор судалгаанууд олон янзын учир
шалтгааны улмаас бодит байдлаас ихээхэн гажсан үр дүн, дүгнэлтэд хүрдэг
бололтой. Намайг Дэлхийн Банканд ажиллаж байхад бидний хийсэн нэг
судалгаагаар хэрэв засгийн газрууд сайн засаглалыг хэрэгжүүлж, суурь
макро
эдийн засгийн бодлогоо зөв явуулбал гадаадын тусламж ихээхэн үр ашигтай
байдаг
гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгэхээр гадаадын тусламж үр дүнтэй байж болно.
Гэхдээ
гадаадын тусламж нь мөн олон талаар байгалийн баялагийн хяслантай төстэй
зүйл
юм. Гадаадын тусламжийг буруугаар ашиглахад бас их амар байдаг. Буруу
ашигласнаар, тухайлвал, Голланд өвчинд хүргэж болно. Учир нь гадаадын
тусламж
гадаад валютаар орж ирдэг тул үндэсний валютын ханшийг бууруулахад
хүргэж болно.
Тийм учраас зарим орнууд гадаадын тусламжийн ашиг, тусад эргэлзэхэд
хүрдэг.
Зөвхөн Голланд өвчнийг нэрлэхэд хангалттай. Үүний хариуд би дээр хөндсөн
асуултаар хариу өгөх байна. Энэ нь Голланд өвчнийг яах вэ гэсэн асуулт
юм. Энэ
нь эргээд л мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ гэсэн асуудал юм. Гадаад
валютаар
дотооддоо үйлдвэрлэдэггүй капиталын бүтээгдэхүүн, тухайлвал, эм, тариа
гэх мэт
бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авч, гадаад валютыг дотоодын нөөцөд
зарцуулахгүй байх нь чухал. |
|
Total comments: 0 | |