This is an example of a HTML caption with a link.
Main » 2010 » 3-р сар » 25
НҮБ-Амьдрах орчин: Залуучууудыг дэмжих хөтөлбөр

НҮБ-ийн Амьдрах орчин байгууллагын (UN-Habitat) "Залуучуудыг дэмжих сан" (Urban Youth Fund)-аас ажилгүйдэл, сайн засаглал, хоргодох байр, түүний аюулгүй байдалтай төслүүдийг санхүүжүүлэх 1 сая долларыг зарцуулахаа мэдэгдсэн байна. Эдгээр сэдвүүдийг дагуу хэрэгжиж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн саналыг 2010 оны 4 сарын 15-ны дотор хүлээн авах юм байна. Төслүүд санлуудаас шалгаруулж хамгийн багадаа 5,000 ам доллар(US$5.000), дээд тал нь 25,000 ам доллар(US$25.000)-аар санхүүжилнэ.
| Comments (0)

Анхаар! Энэхүү бичгийг уншилгүйгээр шалгалтанд битгий ороорой! Яагаад гэж үү? Уншаад ойлгох болно... Хүн төрөлхтөн доорх гурван зүйлийн ач тусыг алдсаныхаа дараа л ойлгодог. Тэгвэл эдгээрийн хэр чухал зүйлс болохыг хугацаанд нь ойлгож, зөв ашигласанаар хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Эрүүл мэнд, цаг хугацаа, залуу нас. Цаг хугацаагаа хэрхэн зөв ашиглах, шалгалт шүүлгэнд бэлдэхдээ юуг голлон анхаарахыг дараах сэдэвт өгүүлнэ.
| Comments (0)

Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ.
| Comments (0)

"Мэдсэн болгоноо бүү хэл. Гэвч хэлсэн болгоноо мэд."
Марсель Ленор

Таны сургалт БАГШ төвтэй юу эсвэл СУРАГЧ төвтэй юу?

Заах арга нь сурагч төвтэй болон багш төвтэй гэсэн 2 янз байна. Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм. Шууд заах ба асуулт хариултын байдлаар явагддаг хичээл нь багш төвтэй сургалтын арга барил байдаг.
| Comments (0)

1. Бичлэгийг хэрхэн сонсох вэ?
Сонсох гэдэг нь бусдын хэлж буйг ойлгож хүлээн авах мэдрэлийн үйл ажиллагаа юм. Энэ нь дуудлага хэллэг, дүрэм, үгийн баялаг болон утга санаа гэх мэт зүйлийг багтаадаг. Сонсогч эдгээрийг нэгэн зэрэг хүлээн авч ойлгох шаардлага гардаг. Хэл судлаач Уэлс сонсох чадварт шаардагдах үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнийгээ "enabling skills" гэж нэрлэжээ.
| Comments (0)

Монголын нөхцөл, байдлыг эхлээд арай өргөн хүрээнд аваад үзье.
Шилжилтийн эдийн засгуудад нийтлэг тохиолддог нэг зүйл бол шилжилтэд сэтгэл гонсгор үлдэх явдал юм. Зах зээл тийш замнаснаар амьжиргааны төвшин дээшилж, орлого нэмэгднэ гэж амладаг атал тэгдэггүй харин ч ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал ихэсдэг. Түүний дээр Монгол дэлхийн бусад оронд мөн нийтлэг байдаг өөр нэг эмгэнэлийг хуваалцаж байна. Тэр бэрхшээлийг баялгийн хяслан буюу парадокс гэж нэрлэдэг. Хачирхалтай нь   газрын тос, байгалийн хий болон байгалийн бусад баялаг ихтэй орнуудын ихэнх нь тун тааруухан яваа нь харагддаг. Тэгэхээр ядууралтай хэрхэн тэмцэж, өсөлтийг яаж дэмжихийг ойлгохын тулд юун дээр алдсанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн асар их баялагтай хирнээ амжилтанд хүрсэн орон дэлхийд тун цөөн бий. Тэгэхээр ихэнх орнууд юун дээр, яагаад алддаг, амжилт олсон орнуудаас юугаараа ялгаатай байсныг ойлгож, мэдэх хэрэгтэй. Монголын хувьд бол хэний алдаанаас суралцаж, хэний нь амжилтаас суралцах вэ гэдэгт асуудлын гол нь байгаа болов уу.
| Comments (0)

Бодлого хэлэлцүүлэх санаачилга, Олон нийтийн санхүүгийн хяналтын төвийн "Нөөц баялгийн тухайд" сэдэвт семинар дээр ноён Жозеф Е. Штиглицийн тавьсан илтгэл

Баку хот, 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Энд нөөц баялагтай байхын сөрөг үр дагавар, түүний эдийн засгийн хор холбогдлын талаар ярьж, дараа нь уг сөрөг үр дагавраас зайлсхийхэд төсвийн ил тод байдал, задлан шинжилгээг сайжруулах ямар ач холбогдолтой байж болох талаар хөндөж ярья гэж бодож байна. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар илүү мэдлэгтэй байх нь тэдний сурвалжлагыг илүү үр нөлөөтэй болгох болов уу.
| Comments (1)




Ирээдүйн Багш нарт хэрэгтэй зөвлөгөө
| Comments (0)