Анхаар! Энэхүү
бичгийг уншилгүйгээр шалгалтанд битгий ороорой! Яагаад гэж үү? Уншаад
ойлгох
болно...
Хүн төрөлхтөн доорх гурван зүйлийн ач тусыг алдсаныхаа дараа л ойлгодог.
Тэгвэл эдгээрийн хэр чухал зүйлс болохыг хугацаанд нь ойлгож, зөв
ашигласанаар
хүн амжилтанд хүрэх бүрэн бололцоотой болох юм. Эрүүл мэнд, цаг хугацаа,
залуу
нас. Цаг хугацаагаа хэрхэн зөв ашиглах, шалгалт шүүлгэнд бэлдэхдээ юуг
голлон
анхаарахыг дараах сэдэвт өгүүлнэ.
ШАЛГАЛТ ХҮРТЭЛ ХИЙХ ЗҮЙЛ
- Шалгалтын өмнөх нэг сардаа
хичээлээ давтахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Огт ойлгоогүйгээ
оролдсоноос дутуу ойлгосоноо гүйцэд мэдэх гэж оролд. Эхлээд нэг уншаад
ойлгоогүй хэсгүүдээ анхаарапдаа авч жишээ болон тодорхойлолт зэрэг
чухал
хэсгүүдийг сайн анхаарч унших хэрэгтэй.
- Унтахаасаа өмнө уншсанаа
өглөө давтаж харвал ойлголт тань бэхжих ба ойнд тань тогтож сурах үйл
явц
идэвхтэй болно.
- Ийнхүү дахин давтахдаа сайн
мэддэг зүйл дээрээ эргэлдэж цагаа бүү бар. Эхнээс нь дуустал гүйлгэж
ойлгоогүй хэсгүүддээ тэмдэг тавьж, тэднийгээ нэг нэгээр нь давт.
- Шалгалтын урьд өдөр хичээл
давтахгүй байхыг анхааруулсан байдаг. Унтах цагтаа унтаж, иддэг цагтаа
идэх нь зүйтэй. Ялангуяа огт мэдэхгүй зүйлээ шалгалтын урьд орой эсвэл
ганц хоёр өдрийн өмнөөс ойлгох гэж огт оролдохгүй байх нь дээр.
"Яасан ч ойлгохгүй нь дээ" гэсэн бодол төрж магад. Өөрөөр
хэлбэл, хамгийн гол нь мэддэг зүйлсээ дахин давтах явдал юм.
- Шалгалтаас өмнө гэмтэх,
бэртэх, өвдөж болохуйц зүйлээс холхон байх шаардлагатай. Нэн ялангуяа
хөлбөмбөг, сагс болон бөх зэргээс холхон бай.
- Шалгалт дөхсөн үед
"хоолны дэглэм" сахисаны хэрэггүй.
- Таны дургүйцлийг төрүүлдэг
зүйлс эсвэл хүмүүстэй харьцсаны ч хэрэггүй.
- Идэвхийг тань бууруулж, цаг
завыг тань бардаг найзуудтайгаа бүү уулз.
- Аймшгийн болон адал явдалт
кино үзэхгүй байх хэрэгтэй. Хэрэв кино үзмээр бол инээдмийн кино
үзээрэй.
- Жилийн турш хийж чадаагүй
ажлаа, тэр тусмаа хичээлээ сүүлийн долоо хоногт хийх гэсний хэрэггүй.
Учир
нь сурах гэдэг нь урт хугацаа шаардах зүйл. Жилийн турш сураагүй зүйл
долоохон хоногт яаж багтах вэ?
- Хүн бүртэй эв найртай,
найрсаг харьцахыг мартуузай.
- Сүүлийн долоо хоногийг болж
өгвөл хамт байхыг хүсдэг, таныг аз жаргалтай, баяр хөөртэй болгодог
хүмүүстэй өнгөрөөхийг бодоорой. Гэхдээ хязгааргүй баяр цэнгэлд умба
гэсэн
үг биш шүү. Учир нь хэт баяр хөөр хүний идэвх, анхаарал, төвлөрөлтийг
алдагдуулдаг юм.
- Шалгалтанд гэх хандлагаа
өөрөө нэг хянаарай. Хэн юу ч гэж хэлсэн үхэл тэмцлийн дайн биш болохоор
огт айсны хэрэггүй.
- Шалгалтын түгшүүр төрүүлэхүйц
ярианаас зайгаа бариарай.
- Шалгалт өгөх газар, сургууль,
анги танхим, тэр ч бүү хэл суух суудлаа хүртэл заавал урьдчилан
хараарай.
- Шалгалтын өдөр сургуульдаа
очих замаа хэдэн янзаар нь бодож үзээрэй. Ингэхээрээ хамгийн болж
бүтэхгүй, аюултай байдлыг ч гэсэн бодоорой. Тухайлбал, бороо орох,
автобус
унаанаасаа хоцрох зэрэг зүйл тохиолдвол яах вэ гэх мэтийг бодож
төлөвлөгөө
гаргаарай.
ШАЛГАЛТЫН УРЬД ӨДӨР БОЛОН ШАЛГАЛТ ӨГӨХ ӨГЛӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
- Ямар ч шалгалт өгөхийнхөө
урьд орой сайн унтаж амрах хэрэгтэй. Профессор Хасан Тан "шалгаптанд
бэлдэх гэж урьд орой нь унталгүйгээр хичээлээ давтах нь ямар ч үр
дүнгүйгээр үл барам ядрааж, туйлдуулж тархины үйл ажиллагааг
хямруулдаг" гэсэн байна. Сурагч унтаж амарсан, сайн хооллосон эрүүл
мэндийн хувьд ч бэлтгэлтэй байж л сая сайн шалгалт өгнө үү гэхээс
шалгалтанд бэлдээд нойргүй хоносон, яарч сандарсан, өглөөний хоол ундаа
ч
уугаагүй байж амжилт үзүүлэх нь эргэлзээтэй.
- Шалгалтанд орохдоо хувийн
бэлтгэлээ сайн хангасан байх шаардпагатай. Тухайлбал үзэг, бал,
баллуур,
бүр мөнгө хүртэл бэлэн байлгах хэрэгтэй бөгөөд өглөө явахдаа эрж
хайхааргүй газар тавиарай.
- Сэтгэл санааг тань
үймүүлэхээр кино, уулзалт, яриа зэргээс хөндий байгаарай. Инээдмийн
кино
үзэж болох юм.
- Эмчийн хэрэглэхийг
зөвшөөрсөн, эсвэл зайлшгүй уух шаардлагатай эмнүүдээс өөр бусад
тайвшруулагч, өвчин намдаагч зэргээс татгалз.
- Дотор эрхтний тань үйл
ажиллагааг эвдэх, эсвэл хүнд хоол унднаас зайлсхий. Хөнгөн төрлийн хүнс
хэрэглээрэй.
- Бүх цагаа өглөө дуугарахаар
тааруулж, гэрийнхэндээ ч захиарай.
- Унтдаг цагтаа л унтах
хэрэгтэй. Шөнө нойргүй хонож болохгүй.
- Шалгалтын өглөө төлөвлөсөн
цагтаа сэрээд өглөөний цайгаа яасан ч мартаж болохгүй. Хөнгөн төрлийн
зүйлс идэхээ мартуузай. Шарсан барьсан зүйл эсвэл бусдыг эвгүй байдалд
оруулахгүйн тулд саримас зэрэг зүйлсээс зайлсхий.
- Ус, чихэр, шоколад, жүүс,
жигнэмэг зэргийг авч болно.
- Шалгалтанд орох хуудас зэрэг
бичгүүдээ дахин нэг хяна.
- Шалгалтанд чөлөөтэй байх
хувцас сонго.
- Шалгалт эхлэхээс ядаж хагас
цагийн өмнө сургууль дээрээ оччихсон байхаар гэрээсээ гараарай.
- Гэрээсээ гарахдаа өөдрөг
сэтгэлтэй гараарай.
- Гэр бүлийн гишүүдээс тань цуг
очихыг хүсвэл бүү татгалзаарай.
- Шалгалтын үр дүнгийн талаар
бодолгүйгээр шалгалтандаа ороорой.
|