This is an example of a HTML caption with a link.
Main » 2010 » 3-р сар » 25 » Багш нартаа зориулчихъя.
6:37 PM
Багш нартаа зориулчихъя.
"Мэдсэн болгоноо бүү хэл. Гэвч хэлсэн болгоноо мэд."
Марсель Ленор

Таны сургалт БАГШ төвтэй юу эсвэл СУРАГЧ төвтэй юу?

Заах арга нь сурагч төвтэй болон багш төвтэй гэсэн 2 янз байна. Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм. Шууд заах ба асуулт хариултын байдлаар явагддаг хичээл нь багш төвтэй сургалтын арга барил байдаг.

Сурагч төвтэй заах аргад сурагчид сурах орчин бүрдсэн газарт мэдлэгийг өөрсдөө бий болгоно. Багшаас асуулт асууна, түүнээс тусламж авна. Багшийн үүрэг асуултанд хариулах, ямар нэг хүндрэлтэй учрахад нь тусалж чиглүүлэх юм. Гэхдээ энэ асуултууд нь хүүхдүүдээс гарсан асуулт байна. Нээлт хийх арга зам заах, жүжигчилсэн сургалт явуулах, туршилт хийх маягаар сургалт явуулах болон тоглоомчилсон сургалт нь сурагч төвтэй сургалт юм.

1.ШУУД ЗААХ АРГА: Сурагч юмуу багшийн аль нэг нь бусдадаа өөрийн мэддэг зүйлээ ярьж өгөх хичээл нь багш төвтэй сургалт. Сурагчид зөвхөн сонсогч байна. Хичээл болгон дээр энэ аргыг хэрэглэх зайлшгүй шаардлага гардаг. Хичээлийн сэдэвт анхаарлыг нь татах, хичээлийн төгсгөлд нэгдсэн нэг дүгнэлт гаргахад л шууд заах арга барилыг хэрэглэдэг. Бусад үед энэ арга барилыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ер нь бусад сургалтын арга барилын хажуугаар туслах байдлаар хэрэглэхэд тохиромжтой.

2. АСУУЛТ-ХАРИУЛТЫН АРГА: Багшийн бэлтгэсэн асуултанд сурагчид хариулж, ярилцдаг сургалтын арга барил юм. Энэ арга барил нь сурагчдыг хичээлд сонирхолтой, нийтээрээ оролцдог болгоход сургаж, олны дунд ярих чадвартай, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болгоно.

Гэхдээ сурагчдаас улиг болсон асуулт асууж, тогтсон хариулт өгдөг хэлбэрт оруулахгүй байх хэрэгтэй. Энэ арга барилыг бараг бүх хичээл дээр хэрэглэж болно.

3. ЗАДЛАН ЯЛГАХ БА НЭГТГЭН ДҮГНЭХ: Бүхлийг бий болгож байгаа нэгжүүдийг утга учиртайгаар задлах арга барил юм. Бага ангийн хүүхэд нь юмс, болж буй үйл явдлыг эхлээд бүхэлд нь хүлээж аваад дараа нь салгаж хэсэг хэсэг болгоно. Дараа нь хүлээж авсныгаа ойлгохыг оролдоно. Энэ бүхнийг оюунаараа болон биеийн хөдөлгөөнөөрөө ч тайлахыг оролдоно.

Нэгтгэн дүгнэх нь хоорондоо холбоотой зүйлс, бодлууд, үйлдүүдийг ерөнхий нэг дүгнэлтэнд хүргэхийн тулд нэгтгэж нийлүүлдэг.

Задлан ялгах нь хүүхдүүдийг судалгаа хийж эрэлхийлдэг болгоно. Харин нэгтгэн дүгнэх нь хүүхдүүдийн тайлбарлах чадварыг хөгжүүлнэ. Уншиж сурч байгаа хүүхдүүдэд энэ арга барилыг хэрэглэвэл нэлээд үр дүнтэй болно.

4. ДҮГНЭЛТЭНД ХҮРЭХ, ЗАДЛАХ: Дүгнэлтэнд хүрэх нь ерөнхий нэг бүхэл зүйлийг тунгааж судалсны эцэст хүрдэг хайгуул, мэтгэлцээний арга юм. Энэ аргыг сургалтанд жишээ, үйл явдал, онцгой нөхцөлд хөдөлгөөн хийн ерөнхий үр дүн, дүрэм, зорилгод хүрэхийн тулд хэрэглэдэг арга юм.

Задалж дүгнэх нь нэг хэсэг нөхцөл байдал, дүрэмд өөрчлөлт хийн тусгай үйл явдал, нөхцөл эсвэл жишээг нарийвчлан тайлбарлахад хэрэглэдэг. Иймд ерөнхийлөх аргын эсрэг зүйл юм. Сургалтанд энэ аргаар ямар нэг хууль дүрэм, зүй тогтол, хэлбэрийг амьдралд хэрхэн, яаж тохиромжтой, бодитойгоор нийцүүлэх вэ гэдгийг хайхад үр дүнтэй.

Ерөнхийлөх арга нь турших, ажиглах, эрж хайхад тулгуурласан байдаг тул хүүхдийг хий цээжлүүлэхийн оронд тунгаан бодох чадварыг нь хөгжүүлдэг юм. Энэ арга нь бодит сэтгэлгээ нь хангалттай хөгжөөгүй байгаа бага ангийн сурагчдад хийсвэр байдал эсвэл үлгэр жишээнээс хөдөлгөөнөөр дамжуулан зарим нэг ерөнхий санаанд хүрэх боломжийг олгодог.

5. БҮЛГЭЭР АЖИЛЛЛАХ: Нэг ангийн сурагчдыг хэдэн хэсэг болгон хувааж, хичээлийн тодорхой сэдвийн дагуу хамтран ажиллуулах аргыг бүлгээр ажиллах гэдэг. Бүлэгт 5- 7 сурагч байдаг. Зарим үед энэ тоо өөрчлөгдөж болно. Энэ аргын хамгийн тодорхой онцлог шинж нь сурах ажиллагаанд сурагчдийг эн түрүүнд тавих, тэдэнд хичээл давтах дараалал олгох болон чухал үүрэг хариуцлагыг үүрч сургах юм.

Энэ сургалтанд ижил ба төстэй шинжтэй эсвэл огт өөр шинж чанартай сурагчид нэг дор нэгддэг. Эхний хэсгийг нь нэг төрлийнхөн (гомоген), хоёрдахийг нь өөр төрлийнхөн (гетероген) гэж нэрлэдэг.

6. ҮЗҮҮЛЭХ АРГА: Үзүүлэх зүйл нь тодорхой үйл явдалтай холбоотой энгийн зүйлсийг таниулах, нэг хэсэг туршлага, даган мөрдөх зүйлийг сургах зорилгоор ямар нэг зүйлийг бусдын өмнө хийн тайлбарладаг юм.

Бага ангийн сурагчид мэдлэг, туршлагаа мэдрэхүйн аргаар олж авах гэж оролддог тул харах, сонсох, хүрэлцэх мэдрэхүйд нь тулгуурлан үзүүлэх аргыг хичээл дээр хэрэгжүүлэх нь их чухал юм. Мөн илүү их унших, сонсоход тулгуурласан уламжлалт аргатай хослуулан хэрэглэвэл зарим нэг дутагдалтай талыг нь нөхөж гүйцээдэг билээ.

7. ЖҮЖИГЛЭН ҮЗҮҮЛЭХ: Хөдөлгөөн, үг яриа, дуурайн үзүүлэх зэргээр байгаль, нийгэм дэх үйл явдлыг амьдруулан үзүүлэхийг жүжиглэн үзүүлэх гэдэг. Жүжиглэн үзүүлж хичээллэх нь бага хүүхэдтэй ангид тохиромжтой арга юм. Жүжиглэн үзүүлэх нь ихэвчлэн сурсан зүйлээ өөрийн болгож авахад нь тусалдаг.

Энэ арга нь их чухал юм. Жүжиглэн үзүүлэх нь хүүхдүүдэд үзсэн болон төсөөлж байгаа зүйлээ үйл хөдлөл, үг яриа, дуурайн үзүүлэх зэргээр тайлбарлах боломжийг өгдөг. Бусдын зан байдал, үйл хөдөлгөөнийг амьдруулан үзүүлэх үедээ өөрсдийгөө ч нээн харуулах боломж өгдөг. Иймд бусдыг болон өөрсдийгөө таньж эхэлдэг. Мөн үгийн санг нь баяжуулж, үг яриагаа ойлгуулах чадвар нь хөгждөг.

8. АЖИГЛАХ БОЛОН СУДЛАХ: Ажиглах гэдэг нь амьд биет эсвэл ямар нэг үйл явдлыг сайн ойлгохын тулд эдгээрийн байдал болон шалтгааныг ажиглах явц юм. Судлах гэдэг нь тодорхой сэдэв эсвэл үйл явдлын онцлог шинжийг гүйцэд ойлгохын тулд хийдэг өөрийн гэсэн арга барилтай явц юм. Ажиглах болон судлах нь бие биенээ нөхөн гүйцээдэг хоёр зүйл юм.

Ямар ч сайн ажиглалт, судалгааг зорилго, төлөвлөгөөтэйгөөр хийх хэрэгтэй юм. Үүнийг нийт дундаа, хэсэг бүлгээрээ эсвэл ганцаар хийсэн ч болдог.

Сурагчид аяллаар явах үедээ харсан, дуулсан бүхнээ тэмдэглэж аван, мэдээлэл цуглуулж, үүнийгээ судлан тайлбарлаж, хоорондоо хэлэлцэх нь төрөлх хэлээ ч сайн эзэмшихэд нь тус болно.

9. ЧАНГА ДУУГААР УНШИХ: Чанга дуугаар унших гэдэг нь нүдээр харснаа толгойдоо оруулан, нэг үг эсвэл хэсэг бүлэг үгийг өгүүлэх эрхтнийхээ тусламжтайгаар хэлэх үйл юм. Энэ уншлагыг бүрэн гүйцэд, амжилттай болгохын тулд тухайн эх дэх утгыг ойлгон, дууны өнгө, өргөлт зэргийг ялгах хэрэгтэй юм. Унших үйлийн гол зорилго нь утгыг нь ойлгон ухаарах байдаг тул үгийн утгыг ч анхаарах хэрэгтэй юм. Утга нь үгийн онцлог бүтэцийг ойлгох, үгийн баялаг нэмэгдэх зэрэгт тус болдог тул унших үйлийн чухал хэсэг юм.

Энэ нь янз бүрийн төрөлтэй байдаг бөгөөд бага ангиудад чанга дуугаар унших нь их нийтлэг байдаг. Үгээ тод хэлэх, энгийн зүйл ярьж байгаа мэт нэгэн жигд унших шаардлагатай байдаг. Ингэж унших нь уншуулж сургадаг, унших хэчнээн сонирхолтой байдгийг ойлгуулж, сонсож байгаа хүмүүсийн төсөөлөн бодох чадварт нь ч нөлөөлдөг.

10. ХАРААГААР УНШИХ: Энэ нь өгүүлэхийн аль нэг эрхтнийг ашиглалгүй, мөр цээжээ хөдөлгөлгүй, зөвхөн хараагаараа уншдаг уншлага юм. Чанга уншихаас илүү хурдан уншдаг.

Энэ нь утгыг нь хурдан ойлгоход тусалдаг. Залуучууд хүүхдүүдэд ажил мэргэжилд нь хэрэгтэй унших дадлыг олгодог. Чанга дуугаар уншиж сурсны дараа энэ чадварыг олж авдаг. Бага сургуулийн хоёрдугаар ангиас эхлээд гуравдугаар анги хүртэл чангаар унших дасгал хийлгэн, дөрөвдүгээр ангиас эхлээд чимээгүй уншуулж эхлэх хэрэгтэй юм.


Category: Сургалт | Views: 740 | Added by: Төгөлдөр | Rating: 1.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]