Ганц ангийн хүүхэд хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль гэж уншигч
та сонссон уу? Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 986
хүүхэд бүртгэгдсэн боловч тэдний дунд аймгийн хэмжээгээр нэг багштай 25
хүүхэдтэй ганц анги хичээллэдэг юм байна.
Ийм бүлэг хичээллэж эхлээд 9 жил болж байгаа авч сургах багш, анги
танхимын боломжоос үүдэн өөр бүлэг нээж хичээлэлгүй өнөөг хүрчээ.
| Comments (2)
|
Англи хэлэнд толгой эргэх маш олон зүйлүүд гардаг. Жишээ нь адил утгатай
үгнүүдийг ялгаж, салгах гээд бэрхшээл мундахгүй биз.
Тэгвэл танд илүү хялбар дөхөм болгох үүднээс дараах хэрэгтэй дүрэм,
үгнүүдийг орууллаа.
| Comments (0)
|
Их,
дээд сургуульд элсэн орох эрхийн төлөөх уралдаант шалгалтыг энэ жил
44300 орчим хүүхэд өгчээ. Үүний 3000 орчим нь 2007-2008 оны
төгсөгчид аж. Ерөнхий мэдлэгийн шалгалт сурагчдын хувьд эцэг
эхийнхээ анхаарал халамж дор 11 жил сурахдаа юу сурч мэдсэнээрээ
харуулах, цаашилбал ирээдүйгээ тодорхойлох чухам алхам байдаг тул бүр
дор бүрнээ мэрийж, нойр хоолоо умартаж зүтгэсэн нь дамжиггүй. Харин
одоо тэд давааныхаа оройд гарчихсан хүүхдүүд түр боловч сэтгэлээ
амрааж, 11 жил тохойг нь сэмэртэл өмссөн сурагчийн дүрэмт хувцас, 11
жил тохой залган суусан ангийнхаа андаас салж ядан яваа биз ээ.
| Comments (0)
|
Иргэд жижиг зээлд хамрагдах хүсэлтэй байдаг ч төсөл бичих мэдлэг дутмаг
байдгаас тэр бүр хамрагдаж чаддаггүй байна. Иймд Баянзүрх,
Сонгинохайрхан дүүргийн бизнес инкубатор төвүүд төсөл бичих сургалтыг
төлбөргүй зохион байгуулж байна. Мөн хөдөө орон нутгийн бизнес
инкубатор төвүүд ч төлбөргүй төсөл бичих сургалт явуулж байгаа юм
байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжиж өнгөрөгч оны
байдлаар орон нутагт 483 төсөл хэрэгжүүлж, 2,6 тэрбум төгрөг зарцуулсан
бол нийслэлд 119 төсөлд 1,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
| Comments (0)
|
Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-гийн бага хуралд оролцоод
ирлээ. Тэрбээр буцах замдаа ОХУ-ын боловсролын академийн дарга ноён
Н.Л Булаевтай Москва хотноо уулзжээ Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч
Д.А.Медведевын айлчлалын үеэр яригдсан тус улсад сургах оюутны тоог
нэмэгдүүлэх тухай асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрсэн байна.
Одоогоор манай улсаас хойд хөршид 230 оюутан сурдаг. Харин энэ тоог
2010 оны хичээлийн жилээс нэмэгдүүлэх юм байна.
| Comments (0)
|
|