This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 12 » Ганц анги хичээллэдэг аймаг
11:57 AM
Ганц анги хичээллэдэг аймаг
Ганц ангийн хүүхэд хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль гэж уншигч та сонссон уу? Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 986 хүүхэд бүртгэгдсэн боловч тэдний дунд аймгийн хэмжээгээр нэг багштай 25 хүүхэдтэй ганц анги хичээллэдэг юм байна.

Ийм бүлэг хичээллэж эхлээд 9 жил болж байгаа авч сургах багш, анги танхимын боломжоос үүдэн өөр бүлэг нээж хичээлэлгүй өнөөг хүрчээ.

Бараг мянган хүүхэд суралцах шаардлагатай бүс нутагт тэдэнд зориулсан өөр анги нээхгүй өнөөдрийг хүрч байгаа нь хүүхдийн эрх зөрчсөн зүйл гэж нэрлэхээс өөр аргагүй гэж иргэд, эцэг эхчүүд үзэж байгаа аж. Тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй бяцхан иргэний 385 нь сонсголын, 143 нь ярианы бэрхшээлтэй гэж судалгаа гарчээ.

Одоогийн байдлаар дээрх хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 206 хүүхэд буюу 20,8 хувь нь хамрагдаад байгаа аж.

Эх сурвалж: Гого.мн
Category: Дотоод | Views: 632 | Added by: Төгөлдөр | Rating: 0.0/0
Total comments: 2
0  
2 ;kkuna   (2010-12-15 10:11 AM) [Нэмсэн]
арай л дэндүү юмаа, өвөрхангайнхан үүнийгээ нэг хараарай даа, ХТХ,БСШУ-н хэлтэсийнхээн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  
1 Oyutan   (2009-10-19 1:44 PM) [Нэмсэн]
aimar yum

Only registered users can add comments.
[ Registration | Login ]