This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 10 » Заавал мэдэх ёстой Олон Улсын Шалгалтууд
3:27 AM
Заавал мэдэх ёстой Олон Улсын Шалгалтууд

Нийтлэг байдаг Олон Улсын шалгалтуудын талаарх мэдээллүүдийг танд хүргэж байна. Шалгалт болгон өөрийн онцлогтой тул холбогдох линкүүдээр орж дэлгэрэнгүй мэдээлэлийг аваарай.

IELTS (International English Language Testing System)

IELTS нь Англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм.


IELTS нь тодорхойлсон хэдэн улс болох Англи, Шинэ Зеланд, Канадын их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг Англи хэлний Олон улсыг шалгалт гэж хэлж болно. Австралид суралцахыг хүсэгчид заавал энэ шалгалтыг өгж зохих оноог авсан байх шаардлагатай байдаг.
Австралийн оюутны визийг IELTS-ийн оноогүйгээр авах ямар ч бололцоо байдаггүй бөгөөд TOEFL-н өндөр оноог ч хүлээн зөвшөөрдөггүй.
Бусад өндөр хөгжилтэй орнуудад IELTS эсэвл TOEFL-н оноог зайлшгүй шаарддаг. Гэвч IELTS-н оноог ихэнхи Америкийн Их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрдөггүй. Харин Канадад IELTS болон TOEFL-н аль аль нь хүчинтэй байдаг байна.
Сүүлийн үед Америкийн зарим институтууд тодорхой зорилгоор IELTS-г хүлээн зөвшөөрч эхэлж байгаа.

  • -IELTS нь Англи хэлний мэдлэгийг сорьсон шалгалт бөгөөд өндөр буюу тэнцэх оноо нь 6.0 буюу түүнээс дээш байдаг.
  • -Тестийг та хэдэн удаа ч авч болох бололцоотой.

IELTS нь дараахь үндсэн 4 чадварыг үнэлэн дүгнэдэг. Үүнд:
1. Сонсох хэсэг
Сонсох хэсэг нь зо минутийн дотор 40 асуултыг гүйцэтгэдэг. Бичигдсэн текстийг ганцхан удаа сонсгох боловч асуултаа унших түүнд хариулах цагийг хянагч олгодог. Нийтдээ 4 хэсгээс бүрдсэн сонсох хэсгийн эхний хоёр хэсэг нь нийгмийн хэрэгцээг гаргадаг бол сүүлийн хоёр хэсэг нь нөхцөл байдал болоод боловсрол, сургалтын талаар түлхүү байдаг.
Жич: Ойролцоо дуудлагатай үгсийг ихэвчилэн сонсох хэсэгт оруулсан байдаг. Хариултууд нь хоорондоо ойролцоо шууд сонгохоор бус харин логиктой байдаг.
2. Унших хэсэг
Унших хэсэг нь 60 минутийн дотор мөн 40 асуултыг хийж гүйцэтгэдэг. З хэсгээс бүрдэх текстийг ном, сэтгүүл, сонин зэргээс авсан байдаг ба мэргэжлийн бус текстүүдийг сонгон авдаг. Түүний нэг текст нь их детальчилсан логик хүндэвтэр байдлаар орж ирдэг. Өөрөөр график, диаграм зэргийг агуулсан ч байдаг. Текст ахих тусам хүнд шат руу шилжих замаар зохион байгуулагддаг.
3. Бичих хэсэг
Бичих хэсэг нь 60 минутийн дотор хоёр үндсэн даалгаврыг хийж гүйцэтгэдэг. Эхний даалгавар нь өгөгдсөн материал, диаграм зэргийг ашиглан 150 үгтэй бичлэг хийх бөгөөд энэ даалгавар нь мэдээллийг тайлбарлах чадварыг илрүүлэн гаргадаг. Үүнд ойролцоогоор 20 минутийг зарцуулахыг зөвлөдөг.
Хоёр дахь даалгавар нь 250 үгтэй эссэг санаа асуудал дэвшүүлсэн байдлаар бичих даалгавар байдаг ба үлдсэн 40 минутийг зарцуулж гүйцэтгэхийг зөвлөдөг. Энэхүү даалгаварт аливаа асуудлыг хэлэлцэх аргумент дэвшүүлэх чадварыг илрүүлэн гаргадаг. Тооны үгийг тодорхойлон өгсөн байдаг нь онооны хасалт хийдэгтэй холбоотой.
4.Ярих хэсэг
Энэ хэсэг 11-14 минутыг авдаг. Хянагч шалгуулагч хоёрын харилцан яриагаар шалгалт авагдана. Богино асуултуудад шалгуулагч ярих чадвараа ашиглан хариулна. Сэдэв нь ихэвчлэн нийтлэг сэдвүүд байдаг.

IELTS нь анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэл 9 шатыг агуулж байдаг.
IELTS нь бол тэнцсэн тэнцээгүй гэх тест биш юм. 1-9 шатны үнэлэлт нь таны чадварыг үнэлэн дүгнэх бөгөөд тухайн элсэх их сургуулийн босго оноог эхлээд сонирхох хэрэгтэй байдаг. Ихэвчилэн 6-7 -р шат нь дундаж байдаг.
IELTS

Category: Англи хэл | Views: 638 | Added by: Төгөлдөр | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 Ундрах   (2009-10-11 6:10 PM) [Нэмсэн]
Oon hehe tnx, heregtei yum bnaa. biggrin

Only registered users can add comments.
[ Registration | Login ]