This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 11-р сар » 11 » Та үүнийг мэдэх үү?
11:31 AM
Та үүнийг мэдэх үү?

• Польшийн инженер Антоний Грабовский эсперанто хэлээр ярьсан анхны хүн бөгөөд тэрбээр хожим "эсперанто найргийн эцэг" хэмээн алдаршсан байна.


• Бельги, Нидерландын яг зааг дээрх Барле тосгоны зарим айлын гал тогоо Бельгид, зочны өрөө нь Нидерландад хамаарч болохуйц тун эгзэгтэйгээр 2 улсын хилийг дамнан оршдог. Тиймээс байшин болоод тэнд амьдардаг хүмүүс аль улсынх вэ гэдгийг тухайн айлд орох гол хаалга аль улсын хилд багтаж байгаагаар тодорхойлдог аж.


• Наполеон III Бонапарт эзэн хаан болохынхоо өмнө Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгчөөр 4жил ажилласан байна.


• Александр Блок "Шөнө, гудамж..." шүлгээ Нидерландын Лейден хотод байхдаа зохиож, тэндхийн нэгэн байшингийн ханан дээр оросоор бичиж үлдээжээ.


• Япон хэлийг латин үсгээр бичих хамгийн түгээмэл аргыг Хэпбёрны ситем гэж нэрлэдэг.

 

• Гиннесийн амжилтын ном анх 1955 онд худалдаанд гарсан. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд 24 хэлээр орчуулан хэвлэж буй.

• Дэлхийн эсперантчдын анхдугаар их хурал 1905 онд Францын Булонь-сюр-Мер хотод болсон бөгөөд 33 улсын 688 төлөөлөгч цуглажээ.


• "Хербалайф" компанийг Америкийн бизнесмэн Марк Рейнолдс Хьюс 16 настайда үндэслэн байгуулжээ. Тэрбээр дунд сургуульд 9жил сурсан өөр боловсролгүй хэдий ч 18настайдаа эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр жилд тэрбум гаруй долларыг эргэлтэнд оруулж байжээ. М.Хьюс 2000онд 44 настайдаа хорвоог орхисон.


• Кубын хувьсгалын бэлгэ тэмдэг Эрнесто Че Гевара Аргентинд мексик цагаачийн гэр бүлд төржээ. Тэрбээр хувьсгал гарахаас ердөө 6 жилийн өмнө Кубын иргэн болсон байна.


• Английн поп хамтлаг "Дюран Дрюран" Францын уран зөгнөлт "Барбарелла" киноны эсрэг гол дүрийн баатрын нэрийг сонгожээ.


• Оросын зохиолч Михаил Шолохов уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Зөвлөлт, Оросын таван эрхмийн нэг юм.


• Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чадахгүй.


• Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахианы амжилт нь 13 секунд юм.


• Эмгэн хумс нь 4 хамартай.


• Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу.


• Чарлес Осборн гэгч хүн тасралтгүй 69 жил зогьсуулсан байна.

• Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогджээ.


• Хүний хавирга амьсгалах тоолонд буюу жилд 5 сая удаа хөдөлдөг.


• Заан үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан.


• Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй.


• Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг.

• Пабло Пикассо хамгийн анх энх тайвны бэлэг тэмдэг болгож тагтааг дүрсэлжээ. Харин 1949онд энхийн цагаан тагтаа Прага болон Парист болсон Дэлхийн энхтайвныг дэмжигчдийн чуулганаар олны танил болов.


• Платон агуу сэтгэгч төдийгүй гаргууд тамирчин байжээ. Тэрбээр, эртний Грекийн барилдаан болох панкратионы төрлөөр олимпийн аварга цолыг хоёр ч удаа байсан гэнэ.


• Дэлхийн ихэнх орон 8-р сарыг зуны сүүл сар гэж үздэг. Харин ирландчуудын хувьд намрын эхэн сар.


• Альпийн нуруунд орших Австралийн Кайзерталь тосгонд оршин суудаг 30 хүний тээврийн асуудлыг шийдэхийн тулд есөн сач ам.доллар зарцуулж уул нүхлэн зам тавьжээ. 820 метрийн урттай уг хонгил 2008 оны 3 сард ашиглалтанд оржээ.


• Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль 1953 онд Нобелийн шагнал хүртсэн. Тэрээр улстөрчийн хувиар бус, уран зохиолын салбараас нэр дэвшиж энэхүү шагналын эзэн болжээ.

• "Куин" хамтлагийн алдарт "We will rock you" /Бид та нраыг доргионо/ дууны анхны нэр "We will beat you" /Бид та нарыг цохино/ байв.


• Мали, Нигер, Бурин Фасо, Алжир, Ливи улсад амьдардаг үндэстний цөөнх туарегууд бичиг үсгийн онцгой уламжлалтай. Эмэгтэйчүд нь эртний ливи хэлнээс гаралтай тифинаг үсгээр бичдэг бол эрчүүд нь араб цагаан толгой хэрэглэдэг аж.


• Дэлхийн хайлтын 2 дахь томоохон систем Yahoo! Inc. компанийг АНУ-ын Стэнфордын их сургуулийн аспирант Дэвид Фило болон Жерри Янг 1994 онд үүсгэн байгуулсан билээ.


• Японы сансрын мэргэжилтнүүд түүхэндээ анх удаа сар луу хиймэл дагуул илгээх гэж буй аж. Японы JAХA сансрын агентлагийн уг төхөөрөмж SELENA гэдэг албан ёсны нэртэй боловч мэргэжилтнүүд эртний үлгэрийн гүнж Кагуягийн нэрийг хайрлажээ.


• Португаль, Испанийн далайчин Фернан Магеллан дэлхий тойрсон аялалдаа гархаар Севиль хотоос 1510 онд гарчээ. • Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13-ны баасан гаригтай байдаг байна.

• Сан-Франциско дахь "Алтан хаалга" гүүр 60жил оршин тогтнохдоо 1000гаруй хүний амиа хорлосон тавцан болжээ. Амьдралаас уйдагсад уг гүүрнээс үсэрч усанд унаж амиа золиослодог байна. "Алтан хаалга"-наас жилд 17 хүн амиа хорлодог бөгөөд энэ нь 3 долоо хоног тутамд нэг хүн үсэрч үхэхээр уг гүүрийг зорин ирдэг гэсэн үг юм.

• 200 мл-ийн шилэн аяга аадрын үеэр 20-35 минутад усаар дүүрдэг байна.


• Дэлхийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч бол Исландын Вигдис Финнбагадоттир юм. Тэрбээр 1980 онд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.


• Дэлхийн хамгийн өндөр модыг 2008 оны зун АНУ-ын Редвудын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс олжээ. Гиперион хэмээн нэрлэсэн уг мод 115,5 өндөр ургасан байна.


• Словакийн төрийн дууллын ая нь тус улсад нэн алдартай ардын нэгэн дууны аялгуу аж


Category: Танин мэдэхүй | Views: 656 | Added by: Ариунаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]