1. Бичлэгийг хэрхэн сонсох вэ?
Сонсох гэдэг нь бусдын хэлж буйг ойлгож хүлээн авах мэдрэлийн үйл
ажиллагаа юм. Энэ нь дуудлага хэллэг, дүрэм, үгийн баялаг болон утга
санаа гэх мэт зүйлийг багтаадаг. Сонсогч эдгээрийг нэгэн зэрэг хүлээн
авч ойлгох шаардлага гардаг.
Хэл судлаач Уэлс сонсох чадварт шаардагдах үзүүлэлтийг дараах
байдлаар тодорхойлсон байна. Үүнийгээ "enabling skills" гэж нэрлэжээ.
| Comments (0)
|
Энэ бол би яаж 2-р
курсээсээ эхлэн гэрээсээ мөнгө
авахаа больж, сургалтын төлбөр, байр, хоолны мөнгөө бие даан төлөөд,
цаана нь халаасны мөнгөтэй болдог байсан туршлага, арга барил юм.
Үүнийгээ би "Ээж, аавынхаа мөөмнөөс гарах онол” гэж нэрлээд байгаа. Хүн
өөрийн гэсэн орлоготой болж, түүгээрээ хэрэгцээгээ шийдээд, ар гэрээсээ
хол, бие даан амьдрана гэдэг бол ээж аавынхаа мөөмнөөс гарах хамгийн
анхны алхам учир би ийнхүү нэрлэсэн юм.
| Comments (2)
|
Тэтгэлэг /scholarship/ гэж юу вэScholarship
гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэдэг үгнээс гаралтай. Тэр ч
утгаараа оюуны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг.
Харин манайхан тэтгэлэг гэдэг үгээр орлогогүй, ядуу хүнд өгдөг тусламж
хэмээн ойлгох хандлага, сэтгэхүй бий.
Тэтгэлэг нь хоёр төрөлтэй. Scholarship нь хичээлдээ сайн, нийгмийн
ажилд идэвхтэй оролцдог, бусдад үлгэр дууриал болж, манлайлж чаддаг
оюутнуудыг сурахад дэмждэг. Харин Grant гэдэг нь эрдэмтэн, судлаачдад
судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, төсөл
хэрэгжүүлэхэд нь олгодог санхүүжилт юм.
Ер нь бакалаврын сургалтад тэтгэлэг олох хэцүү. Учир нь бакалаврын
сургалтаар нэлээд ерөнхий мэдлэг олгодог, олон оюутан суралцдаг, 4 жил
үргэлжилдэг. Хэдхэн жилийн өмнө хаалттай, ядуу буурай Монгол орны
оюутан гэдгээр нь бакалаврын сургалтад тэтгэлэг олгодог байсан бол одоо
тийм биш болсон. Харин магистр, докторын түвшинд сурахад тэтгэлэг олдох
илүү боломжтой. Учир нь тодорхой судалгаа, эрдэм шинжилгээний ажил
хийж, мэргэшиж ирдэг бөгөөд 2 жил суралцдаг.
| Comments (1)
|
1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий
болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг
шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн
зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.
2. Заримдаа хамаагүй инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн
найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний
дараа эрч хүчтэй болсон байх вий.
3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь
сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.
4. "Уур биеийг, уул морийг зовооно” гэдэг үгийг ямагт санаж яв.
Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа
бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч
хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.
5. "Амжилтын хуудас” гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай
хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.
6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа
орхи.
Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг
шийдэж чаддаг болно.
7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо
хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.
8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж
яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.
| Comments (0)
|
Боловсрол
гэдэг нь эрдэм, ур чадварыг зааж, сурах процесс юм.
Боловсрол олгох орчин бүрдүүлэх нь сурган хүмүүжүүлэгчийн гол ажил
юм. Олон төрлийн боловсрол байдаг:
- Албан ёсны боловсрол нь бага сургуулиас
авахуулаад эхэлдэг, үндсэн, академийн гэх мэт боловсрол эзэмших явдал
юм.
- Албан ёсны бус боловсрол нь голдуу гэртээ,
жишээлбэл хүүхдийн, эцэг эхээсээ хоол хийхийг заалгах боловсрол юм.
| Comments (0)
|
|