This is an example of a HTML caption with a link.
Main » Articles » Advise

Англи хэл сурах 52 зөвлөгөө

Англи хэл сурах 52 зөвлөгөө

  1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
  2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зүйл бий.
  3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
  4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.
  5. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
  6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.
  7. Англи хэл сурахын тулд англи, америкйн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
  8. Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
  9. Сонсголын дасгалын зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
  10. Дараагийн сэдэв рүү орохын тулд өмнө үзэж өнгөрсөн сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
  11. Англи хэл сурахын нэг чухал үндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
  12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр үг дангаараа утга агуулах нь ховор. Иймд үгийг өгүүлбэрт байхад нь бусадатй нь цуг цээжлэх хэрэгтэй.
  13. Өгүүлбэрийн хэв маягийг яг өгүүлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л аргаараа өөрийн болгон тогтоох хэрэгтэй.
  14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дүрмийн ном үзэх нь дүрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
  15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгүй бүдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
  16. Харь оронд очиж хэлийг сурах нь илүү хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцьол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггүй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
  17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгүй.
  18. Хэлийг өөрийн төвшний хүмүүстэй уйгагүй бэлтгэх хэрэгтэй.
  19. Англи хэл дээр кино, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл сайтар үзэж байх нь хэлийг өөрийн болгоход чухал.
  20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бүхий хуурцаг чухал байдаг.
  21. Гадаа хүнтэй харилцах нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогүй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг.
  22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгүй, хичээнгүйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдүүлэх. Энэ бол амжилтын үндэс. Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгүйгээр бүгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
  23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеинй хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
  24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгүйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг өгүүлбэрийг олон дахин унших.
  25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгүүлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд өөрийн алдаа ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгүүлбэр, хэллэг, үгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн үг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил үүрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
  26. Хамгийн хялбар үсэг, авиа, өгүүлбэр, хэллэг ер нь бүх зүйлд чухалчлан авч үзэж уйгагүй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг үсэг, нэг өгүүлбэрээс олж авах болно.
  27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын үндэс.
  28. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай. Дүрмийг өөртөө тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.
  29. Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.
  30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.
  31. Ямар нэг үг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илүү үр дүнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илүү үр дүнтэй. Ингэх нь зөвхөн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгүй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хөгжүүлнэ.
  32. Аливаа нэг зүйлийг дотроо төсөөлөөд түүндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ямар үг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
  33. Чи өөрийнхөө ярьж, орчуулж чадаж байгаа тэр зүйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
  34. Хэлц үгийг эзэмшсэн хүн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй.
  35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бүхий хуурцганд бүхий л авиа багтсан байдаг.
  36. Англи хэлний өндөр чадварт хүрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг өгүүллэгийг унших үедээ монголоор яриад үзээрэй. Дунд нь ерөөсөө зогсож болохгүй. Ярихад хичнээн хүндрэлтэй байсан ч зогсож болохгүй.
  37. Ямар ч аргаар хамаагүй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
  38. Яагаад гэсэн асуулт тавилгүйгээр бүгдийг байгаагаар нь хүлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
  39. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж эмзэглэсний хэрэггүй.
  40. Хичнээн зав чөлөөгүй байлаа ч хаяа нэг дүрмийн ном сөхөн хар.
  41. Яриандаа сул үг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд өгөх болно. 42. Англиар ном материал уншихдаа өөртөө хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
  42. Англи хэл дээр хошин шогийн өгүүллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
  43. Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
  44. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдөтөл нь дахин давтах.
  45. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
  46. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвүүл.
  47. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг үсэг танил болно.
  48. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
  49. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.
  50. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг тогтооход тусална.
  51. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтэцэд байдаг.
  52. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла
Category: Advise | Added by: Төгөлдөр (2010-04-16)
Views: 701 | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]