This is an example of a HTML caption with a link.
Main » 2010 » 4-р сар » 15 » Америкчууд ямар хүнд тэтгэлэг олгох сонирхолтой байдаг вэ?
0:46 AM
Америкчууд ямар хүнд тэтгэлэг олгох сонирхолтой байдаг вэ?

 

нийгэмГадаадад сурахаар шийдсэн бол тэр улсынхаа тухай ном уншиж бага зэргийн судалгаа хийх шаардлагатай болно. Миний бие одоогийн байдлаар 3 хан ном уншчихаад байна. Миний хамгийн сүүлд уншсан ном бол бидний сайн таних глобал удирдагч сангийн үүсгэгч Бархүүгийн Отгонбатын "Америкт суралцах боломж”  гэдэг номыг нь уншиж байна.
Тэр номонд тэтгэлэг гэж юу вэ гэсэн хэсэгт америк хүний хүнийг үнэлэх үнэлэмжийн тухай бичсэн байсан ба түүнээс би өөрийн уншиж ойлгосноо хүргэе.

Америкчуудад ямар хүн таалагддаг бэ гэвэл.

1. Individualism
Хүн болгон өөрийнхөөрөө байх ёстой бөгөөд өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлогтой байх ёстой юм. Заавал ч бас онцлог байх албагүй бөгөөд хамгийн гол нь хувь хүн хэн нэгнийг дууриах биш аливаа юман дээр өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлэх нь чухал.

2. Leadership
Манлайлах, бусдыг байлдан дагуулах, бусад хүмүүст үлгэр дууриалал үзүүлж чадах чадвар бөгөөд америкт энэ чадварыг маш өндрөөр үнэлдэг.

3. Volunteerism
Аа энэ болохоор нийгэмдээ үйлчилдэг, бусдад санаа тавьж чаддаг, өөрийнхөө чаддаг зүйлээр нийгэмд, бусдад цаг гаргаж чаддаг байх.  /Яг л манай Лхаку шиг хэ хэ./

4. Academic excellence
Миний ярьж лекцийн сэдэв болоод байгаа юм. Хичээлдээ сайн оролцож, сайн дүнтэйгээр суралцана гэдэг бол цагийн мененжмент сайн хийж чаддаг, хувийн зохион байгуулалт сайтай хүний шинж.
5. Social responsibility
Хүн бүр нийгэм болон бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой.

6. Team work
За энэ бол орчин үед монголд ч гэсэн их яригдах болсон багаар ажиллах чадвар.

7.Imagnation
Аливааг урдчилан төсөөлөх аливааг өөр өнцгөөс харах чадвар.
Миний хувьд Imagnation, Academic excellence, Volunteerism эдгээр чадварыг төлөвшүүлэх том үүрэгтэй болчихоод байгаа юм. Гэхдээ бүр ч байхгүй биш арай дутмаг байдаг шиг санагдаж байна. Та ч гэсэн өөрөөсөө асуугаад үзээрэй.

Монголчуудын хувьд хүнийг яаж үнэлдэг вэ гэдгийг бас мэдэхийг хүссэний үүднээс та бүхэн  хүнийг юугаар нь үнэлдэг тухайгаа бичиж үлдээгээрэй гэж би хүсэх байна.
Category: Зөвлөгөө | Views: 866 | Added by: Төгөлдөр | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]