This is an example of a HTML caption with a link.
Main » Дотоод
НҮБ-Амьдрах орчин: Залуучууудыг дэмжих хөтөлбөр

НҮБ-ийн Амьдрах орчин байгууллагын (UN-Habitat) "Залуучуудыг дэмжих сан" (Urban Youth Fund)-аас ажилгүйдэл, сайн засаглал, хоргодох байр, түүний аюулгүй байдалтай төслүүдийг санхүүжүүлэх 1 сая долларыг зарцуулахаа мэдэгдсэн байна. Эдгээр сэдвүүдийг дагуу хэрэгжиж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн саналыг 2010 оны 4 сарын 15-ны дотор хүлээн авах юм байна. Төслүүд санлуудаас шалгаруулж хамгийн багадаа 5,000 ам доллар(US$5.000), дээд тал нь 25,000 ам доллар(US$25.000)-аар санхүүжилнэ.
| Comments (0)

Ганц ангийн хүүхэд хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль гэж уншигч та сонссон уу? Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 986 хүүхэд бүртгэгдсэн боловч тэдний дунд аймгийн хэмжээгээр нэг багштай 25 хүүхэдтэй ганц анги хичээллэдэг юм байна.

Ийм бүлэг хичээллэж эхлээд 9 жил болж байгаа авч сургах багш, анги танхимын боломжоос үүдэн өөр бүлэг нээж хичээлэлгүй өнөөг хүрчээ.
| Comments (2)

Их, дээд сургуульд элсэн орох эрхийн төлөөх уралдаант шалгалтыг энэ жил 44300 орчим хүүхэд  өгчээ. Үүний  3000 орчим нь 2007-2008 оны төгсөгчид  аж.  Ерөнхий мэдлэгийн шалгалт сурагчдын хувьд  эцэг эхийнхээ анхаарал халамж дор 11 жил сурахдаа юу сурч мэдсэнээрээ харуулах, цаашилбал ирээдүйгээ тодорхойлох чухам алхам байдаг  тул  бүр дор бүрнээ мэрийж, нойр хоолоо умартаж зүтгэсэн нь дамжиггүй. Харин одоо тэд давааныхаа оройд гарчихсан  хүүхдүүд  түр боловч сэтгэлээ амрааж, 11 жил тохойг нь сэмэртэл өмссөн сурагчийн дүрэмт хувцас, 11 жил тохой залган суусан ангийнхаа андаас   салж  ядан яваа биз ээ.
| Comments (0)

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна. Түвшин тогтоох эдгээр шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.
Шалгалтад хэрхэн бүртгүүлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ өгч болох тухай мэдээллийг үнэгүй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны өгөх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бүртгэлийн маягт, шалгалтын үнийг хэрхэн төлөх, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.
| Comments (0)