This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 12 » Цаг нь ирвэл 0,1 оноо ч амьдрал шийдэх нь бий
7:58 AM
Цаг нь ирвэл 0,1 оноо ч амьдрал шийдэх нь бий

 Их, дээд сургуульд элсэн орох эрхийн төлөөх уралдаант шалгалтыг энэ жил 44300 орчим хүүхэд  өгчээ. Үүний  3000 орчим нь 2007-2008 оны төгсөгчид  аж.  Ерөнхий мэдлэгийн шалгалт сурагчдын хувьд  эцэг эхийнхээ анхаарал халамж дор 11 жил сурахдаа юу сурч мэдсэнээрээ харуулах, цаашилбал ирээдүйгээ тодорхойлох чухам алхам байдаг  тул  бүр дор бүрнээ мэрийж, нойр хоолоо умартаж зүтгэсэн нь дамжиггүй. Харин одоо тэд давааныхаа оройд гарчихсан  хүүхдүүд  түр боловч сэтгэлээ амрааж, 11 жил тохойг нь сэмэртэл өмссөн сурагчийн дүрэмт хувцас, 11 жил тохой залган суусан ангийнхаа андаас   салж  ядан яваа биз ээ. Гэхдээ л дээр өгүүлсэн 44300 хүүхдээс хэд нь өгсөн шалгалтдаа сэтгэл хангалуун явааг хэлж мэдэхгүй нь. Сурагчдын өгүүлж байгаагаар шалгалтын материал  дэндүү хүнд байсны дээр  мэр сэр алдаа байсан тухай өөр хоорондоо ярилцаж сууна. Ялангуяа, математик, англи хэлний тестийн тухайд гомдолтой хүүхдүүд цөөнгүй байна лээ.  Нийслэлийн 61 дүгээр дунд сургуулийн нэг хүү 80 минутын турш  ноцолдож байж 20 бодлого бодсон  байх жишээний.  Аргаа барсан хүү яаж ч бодоод хариу нь гарахгүй болохоор ажиглагч багш нартаа хэлээд протколд тэмдэглүүлээд  үлдсэнийг нь "бингодсон” тухайгаа эцэг эх, багш нартаа хэлж байхав. Англи хэлний шалгалтын материал жишиг даалгавраасаа өгсүүлээд алдаа ихтэй байсан тухай эцэг эхчүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан гомдол тавьж байсан.


Category: Дотоод | Views: 629 | Added by: Ариунаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]