This is an example of a HTML caption with a link.
Main » Танин мэдэхүй

• Эквадор улсын нийслэл Кито дэлхийн хамгийн "өндөр" хот. Далайн түвшнээс 2818 метрийн өндөрт байрладаг ажээ.


• Рембрандтын "Шөнийн харуул" зурагт хөрөг дээрээ өдрийн байдлыг дүрсэлсэн байдаг.


• Оросын хөгжмийн зохиолч И.П.Ларионов 1860 онд "Калинка" дууг зохиожээ.

| Comments (0)

• Польшийн инженер Антоний Грабовский эсперанто хэлээр ярьсан анхны хүн бөгөөд тэрбээр хожим "эсперанто найргийн эцэг" хэмээн алдаршсан байна.


• Бельги, Нидерландын яг зааг дээрх Барле тосгоны зарим айлын гал тогоо Бельгид, зочны өрөө нь Нидерландад хамаарч болохуйц тун эгзэгтэйгээр 2 улсын хилийг дамнан оршдог. Тиймээс байшин болоод тэнд амьдардаг хүмүүс аль улсынх вэ гэдгийг тухайн айлд орох гол хаалга аль улсын хилд багтаж байгаагаар тодорхойлдог аж.


• Наполеон III Бонапарт эзэн хаан болохынхоо өмнө Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгчөөр 4жил ажилласан байна.

| Comments (0)