This is an example of a HTML caption with a link.
Main » Гадаад
Монголын нөхцөл, байдлыг эхлээд арай өргөн хүрээнд аваад үзье.
Шилжилтийн эдийн засгуудад нийтлэг тохиолддог нэг зүйл бол шилжилтэд сэтгэл гонсгор үлдэх явдал юм. Зах зээл тийш замнаснаар амьжиргааны төвшин дээшилж, орлого нэмэгднэ гэж амладаг атал тэгдэггүй харин ч ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдал ихэсдэг. Түүний дээр Монгол дэлхийн бусад оронд мөн нийтлэг байдаг өөр нэг эмгэнэлийг хуваалцаж байна. Тэр бэрхшээлийг баялгийн хяслан буюу парадокс гэж нэрлэдэг. Хачирхалтай нь   газрын тос, байгалийн хий болон байгалийн бусад баялаг ихтэй орнуудын ихэнх нь тун тааруухан яваа нь харагддаг. Тэгэхээр ядууралтай хэрхэн тэмцэж, өсөлтийг яаж дэмжихийг ойлгохын тулд юун дээр алдсанаа ойлгох хэрэгтэй. Байгалийн асар их баялагтай хирнээ амжилтанд хүрсэн орон дэлхийд тун цөөн бий. Тэгэхээр ихэнх орнууд юун дээр, яагаад алддаг, амжилт олсон орнуудаас юугаараа ялгаатай байсныг ойлгож, мэдэх хэрэгтэй. Монголын хувьд бол хэний алдаанаас суралцаж, хэний нь амжилтаас суралцах вэ гэдэгт асуудлын гол нь байгаа болов уу.
| Comments (0)

Бодлого хэлэлцүүлэх санаачилга, Олон нийтийн санхүүгийн хяналтын төвийн "Нөөц баялгийн тухайд" сэдэвт семинар дээр ноён Жозеф Е. Штиглицийн тавьсан илтгэл

Баку хот, 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

Энд нөөц баялагтай байхын сөрөг үр дагавар, түүний эдийн засгийн хор холбогдлын талаар ярьж, дараа нь уг сөрөг үр дагавраас зайлсхийхэд төсвийн ил тод байдал, задлан шинжилгээг сайжруулах ямар ач холбогдолтой байж болох талаар хөндөж ярья гэж бодож байна. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар илүү мэдлэгтэй байх нь тэдний сурвалжлагыг илүү үр нөлөөтэй болгох болов уу.
| Comments (1)

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр  ЮНЕСКО-гийн бага хуралд оролцоод ирлээ. Тэрбээр  буцах замдаа  ОХУ-ын боловсролын академийн дарга ноён Н.Л Булаевтай Москва хотноо уулзжээ Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын айлчлалын үеэр яригдсан тус улсад сургах оюутны тоог нэмэгдүүлэх тухай асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрсэн байна.  Одоогоор манай улсаас  хойд хөршид  230 оюутан сурдаг. Харин энэ тоог 2010 оны хичээлийн жилээс нэмэгдүүлэх юм байна.
| Comments (0)