This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 12 » ОХУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ
7:54 AM
ОХУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ
     Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр  ЮНЕСКО-гийн бага хуралд оролцоод ирлээ. Тэрбээр  буцах замдаа  ОХУ-ын боловсролын академийн дарга ноён Н.Л Булаевтай Москва хотноо уулзжээ Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын айлчлалын үеэр яригдсан тус улсад сургах оюутны тоог нэмэгдүүлэх тухай асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрсэн байна.  Одоогоор манай улсаас  хойд хөршид  230 оюутан сурдаг. Харин энэ тоог 2010 оны хичээлийн жилээс нэмэгдүүлэх юм байна.  Түүнчлэн Засгийн газраас чиглэл болгосон гол гол мэргэжлийн дагуу  оюутан сургах талаар хэлэлцжээ.  Монголоос ОХУ-д сургах оюутны тоог нэмэгдүүлээд зогсохгүй эдгээр оюутанд дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байгаа аж. Тус улсад  ажиллах үеэрээ сайд Ё.Отгонбаяр мөн тус улсын  соёлын сайд А.А.Авдеевтай уулзжээ. Уулзатын үр дүнд өмнө нь хаалттай байсан Коментерний архив зэрэг архивуудад монгол эрдэмтдийг  судалгаа шинжилгээний ажил хийлгэхээр хамтран ажиллахаар болсон байна.  ОХУ-ын архивт Монголын түүхтэй холбоотой чухал баримтууд хадгалагдаж байдаг. Архивуудад эрдэмтдийг судалгаа хийлгэснээр  түүхийн талаар үнэн зөв мэдээллийг олж судлах боломж бүрдэх ажээ.



Category: Гадаад | Views: 631 | Added by: Ариунаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]