This is an example of a HTML caption with a link.
Main » Сургалт
2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улс ба Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Засгийн газар хоорондын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн дагуу БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 29 бакалавр /инженер (8), технологи (5), байгалийн ухаан (3), анагаах ухаан (5), эдийн засаг (4), эрх зүй (2), олон улсын харилцаа (2)/, 8 магистрант /техникийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр/, мөн соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу               15 оюутан /инженер (5), технологи (5), байгалийн ухаан (5)/, 8 магистрант /техникийн ухаан, байгалийн ухаан, нийгмийн ухааны чиглэлээр/-ыг тус тус сургана.
| Comments (1)

"Мэдсэн болгоноо бүү хэл. Гэвч хэлсэн болгоноо мэд."
Марсель Ленор

Таны сургалт БАГШ төвтэй юу эсвэл СУРАГЧ төвтэй юу?

Заах арга нь сурагч төвтэй болон багш төвтэй гэсэн 2 янз байна. Багш төвтэй сургалтын идэвхтэй тал нь багш байна. Багш хичээлийг зааж сурагчид түүнийг сонсож сурахыг оролдоно. Сурагчид идэвхгүй бөгөөд зөвхөн хүлээн авагчид байна. Багш хичээл дээрээ сурагчдаас их асуулт асууж тэднийг хичээлд оролцуулж, сурагчдаас асуусан асуултынхаа хариултаас дүгнэлт гаргаж бүх хүүхдийг хичээлд оролцуулсан ч энэ нь сурагч төвтэй сургалт биш мөн л багш төвтэй сургалт юм. Шууд заах ба асуулт хариултын байдлаар явагддаг хичээл нь багш төвтэй сургалтын арга барил байдаг.
| Comments (0)