This is an example of a HTML caption with a link.
Main » 2009 » 10-р сар » 11 » Идэвхитэй амьдрах зарчмууд & Эрч хүчтэй амьдрах 12 санамж
3:04 PM
Идэвхитэй амьдрах зарчмууд & Эрч хүчтэй амьдрах 12 санамж
1. Өдөр тутмын амьдралдаа ямар нэг шинэ, сонирхол татсан зүйлийг бий болго. Гэртээ шинэхэн цэцэг тавьж болно. Эсвэл цонхныхоо хөшгийг шинэчлэх ч юм уу, ширээн дээрээ гоёмсог бүтээлэг тавиад үз. Өчүүхэн зүйл ч гэсэн таныг сэргээдэг гэдгийг бүү мартаарай.



2. Заримдаа хамаагүй инээж бай. Инээдмийн кино, хошин шог үзэх, мөн найз нөхдийн ярьсан онигоо сонсоод элгээ хөштөл инээ. Ханатлаа инээсний дараа эрч хүчтэй болсон байх вий.

3. Ойр дотны хүмүүстээ магтаалын үгийг харамгүй хэлж сур. Хариуд нь сэтгэл бүлээцүүлсэн үг аяндаа сонсогдоно.

4. "Уур биеийг, уул морийг зовооно” гэдэг үгийг ямагт санаж яв. Дэлбэрэх дээрээ тулвал дотроо ядаж арав хүртэл тоолж уужирсны дараа бухимдлаа гарга. Ингэвэл үг чинь арай жинтэй, цэгцтэй болно. Хашгирч хэлсэн үгийг хүн сонсдоггүй, зугтахын түүс болдгийг санаарай.

5. "Амжилтын хуудас” гэдгийг өөртөө бий болго. Үр дүнтэй, амжилттай хийсэн бүхэн түүн дээр бичиж, ахин дахин үзэж бай.

6. Бэрхшээл, гачигдал тохиолдох бүрт эцэг, эхдээ ханддаг зуршлаа орхи. Болохоос болохгүйг нь хүртэл өөрөө хийгээд үз. Аандаа та асуудлыг шийдэж чаддаг болно.

7. Ойрын үеийн гурван зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрвэл өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнаарай.

8. Хичнээн зүтгэнэ төдий чимээ амжилтад хүрнэ гэдгийг ямагт санаж яв. Таны оролдлого талаар өнгөрөхгүй нь лавтай.

               Эрч хүчтэй амьдрах 12 санамж

  1. 1. Өдөр бүрийг "Өнөөдөр бол миний амьдралд чухал өдөр” гэж бодож бай. Учир нь энэ өдөр дахин олдохгүй. Яагаад гэвэл маргааш гэдэг тэс өөр өдөр байдаг.
  2. 2. Өдөр бүр өөрийгөө аз жаргалтай хүн гэж мэдрэхийг хичээ. Тэгээд аз жаргалаа хамт байгаа хүмүүстэйгээ хуваалцаарай. Та өглөө бүр гэрээсээ гарахдаа доорхи арван хоёр зүйлийг байнга санаж, ажил амьдралдаа хэрэгжүүлж бай!
  3. Өдөр бүр ямар нэгэн хүлээн авалт, найр хуриманд орох гэж байгаа юм шиг биеэ сайхан арчлан тордож, гоё ганган явж бай.
  4. Өдөр бүр өөртөө итгэлтэй яв. Өөртөө бүрэн итгэлтэй байх тусам хүний сэтгэл санаа сэргэж хөнгөн цоглог болдог.
  5. Өдөр бүр, өнөөдөр өөртөө ашигтай ямар нэгэн шинэ зүйл олж мэдэхийг хичээ. Болж өгвөл түүнийгээ ажил амьдралдаа туршиж хэрэглэж үзэхийг бодоорой.
  6. Өдөр бүр өчигдрийнхөө тухай бодож бай. Хэрэв өчигдөр ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ эргэцүүлэн бод. Дахин тийм алдаа гаргахгүйн тулд яах ёстойгоо өөрөө сайтар тунгаан бод.
  7. Өдөр бүр, хэн нэгэнд хэрэгтэй, сайн зүйл хийх юмсан гэсэн бодол тээж яв. Яавал гэр бүл, найз нөхдөө баярлуулах вэ гэж байнга бодож бай.
  8. Амьдралд чинь бөрхшээл зовлон тохиолдож, ямар нэг асуудал сэтгэлийг чинь зовоож байгаа түүнийгээ болж бүтэх талаас нь бодож бай.
  9. Аливаа зүйлийг дандаа сайн сайхнаар төсөөлөн бодож, хүнд хэцүү нөхцөл байдалд орсон бол түүнээс хэрхэн гарах зөв арга замыг эрэлхийл.
  10. Өдөр бүр, ажлаа тарсны дараа өдрийнхөө хийхээр төлөвлөсөн зүйлийнхээ биелэлтийг заавал дүгнэж цэгнэж бай.
  11. Өдөр бүр өөртөө заавал амрах цаг зав гаргаж, ажлын ачааллаа мартахыг хичээ.
  12. Өөртөө зориулж юунд ч санаа зовохооргүй тийм орчинг бүрдүүлэхийг хичээ. Ингэж чадвал ажил үйлс чинь өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо, хийморлиг байх болно.

Category: Зөвлөгөө | Views: 603 | Added by: Ариунаа | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]