This is an example of a HTML caption with a link.

• Эквадор улсын нийслэл Кито дэлхийн хамгийн "өндөр" хот. Далайн түвшнээс 2818 метрийн өндөрт байрладаг ажээ.


• Рембрандтын "Шөнийн харуул" зурагт хөрөг дээрээ өдрийн байдлыг дүрсэлсэн байдаг.


• Оросын хөгжмийн зохиолч И.П.Ларионов 1860 онд "Калинка" дууг зохиожээ.

| Comments (0)

• Польшийн инженер Антоний Грабовский эсперанто хэлээр ярьсан анхны хүн бөгөөд тэрбээр хожим "эсперанто найргийн эцэг" хэмээн алдаршсан байна.


• Бельги, Нидерландын яг зааг дээрх Барле тосгоны зарим айлын гал тогоо Бельгид, зочны өрөө нь Нидерландад хамаарч болохуйц тун эгзэгтэйгээр 2 улсын хилийг дамнан оршдог. Тиймээс байшин болоод тэнд амьдардаг хүмүүс аль улсынх вэ гэдгийг тухайн айлд орох гол хаалга аль улсын хилд багтаж байгаагаар тодорхойлдог аж.


• Наполеон III Бонапарт эзэн хаан болохынхоо өмнө Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгчөөр 4жил ажилласан байна.

| Comments (0)

Ганц ангийн хүүхэд хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль гэж уншигч та сонссон уу? Өвөрхангай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 986 хүүхэд бүртгэгдсэн боловч тэдний дунд аймгийн хэмжээгээр нэг багштай 25 хүүхэдтэй ганц анги хичээллэдэг юм байна.

Ийм бүлэг хичээллэж эхлээд 9 жил болж байгаа авч сургах багш, анги танхимын боломжоос үүдэн өөр бүлэг нээж хичээлэлгүй өнөөг хүрчээ.
| Comments (2)

Англи хэлэнд толгой эргэх маш олон зүйлүүд гардаг. Жишээ нь адил утгатай үгнүүдийг ялгаж, салгах гээд бэрхшээл мундахгүй биз.
Тэгвэл танд илүү хялбар дөхөм болгох үүднээс дараах хэрэгтэй дүрэм, үгнүүдийг орууллаа.
| Comments (0)

Их, дээд сургуульд элсэн орох эрхийн төлөөх уралдаант шалгалтыг энэ жил 44300 орчим хүүхэд  өгчээ. Үүний  3000 орчим нь 2007-2008 оны төгсөгчид  аж.  Ерөнхий мэдлэгийн шалгалт сурагчдын хувьд  эцэг эхийнхээ анхаарал халамж дор 11 жил сурахдаа юу сурч мэдсэнээрээ харуулах, цаашилбал ирээдүйгээ тодорхойлох чухам алхам байдаг  тул  бүр дор бүрнээ мэрийж, нойр хоолоо умартаж зүтгэсэн нь дамжиггүй. Харин одоо тэд давааныхаа оройд гарчихсан  хүүхдүүд  түр боловч сэтгэлээ амрааж, 11 жил тохойг нь сэмэртэл өмссөн сурагчийн дүрэмт хувцас, 11 жил тохой залган суусан ангийнхаа андаас   салж  ядан яваа биз ээ.
| Comments (0)

Иргэд жижиг зээлд хамрагдах хүсэлтэй байдаг ч төсөл бичих мэдлэг дутмаг байдгаас тэр бүр хамрагдаж чаддаггүй байна. Иймд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн бизнес инкубатор төвүүд төсөл бичих сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна. Мөн хөдөө орон нутгийн бизнес инкубатор төвүүд ч төлбөргүй төсөл бичих сургалт явуулж байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжиж өнгөрөгч оны байдлаар орон нутагт 483 төсөл хэрэгжүүлж, 2,6 тэрбум төгрөг зарцуулсан бол нийслэлд 119 төсөлд 1,7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
| Comments (0)

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр  ЮНЕСКО-гийн бага хуралд оролцоод ирлээ. Тэрбээр  буцах замдаа  ОХУ-ын боловсролын академийн дарга ноён Н.Л Булаевтай Москва хотноо уулзжээ Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын айлчлалын үеэр яригдсан тус улсад сургах оюутны тоог нэмэгдүүлэх тухай асуудлаар санал солилцож тохиролцоонд хүрсэн байна.  Одоогоор манай улсаас  хойд хөршид  230 оюутан сурдаг. Харин энэ тоог 2010 оны хичээлийн жилээс нэмэгдүүлэх юм байна.
| Comments (0)

АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд болон Их Британи гэх мэт улсад коллеж, их дээд сургуульд элсэн сурахыг хүсвэл түвшин тогтоох шалгалт өгч, тухайн сургууль, хөтөлбөрийн шаардлагыг хангах чадвартай болохоо батлах хэрэгтэй болдог. Монголд iBT TOEFL, SAT, GRE, IELTS, GMAT, TOEIC шалгалтыг ту тус авч байна. Түвшин тогтоох эдгээр шалгалтуудын талаар тодорхой мэдээлэл, тэдгээрт бэлдэх сурах бичиг, материалууд БЗМТ-н номын санд байдаг.
Шалгалтад хэрхэн бүртгүүлэх, бэлдэх тухай
Доорхи шалгалтуудад оролцохын тулд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Шалгалтуудыг хаана хаана, хэзээ өгч болох тухай мэдээллийг үнэгүй тараагддаг шалгалтын товхимолоос олж мэдэх хэрэгтэй. Эдгээр товхимолуудад таны өгөх тухайн шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлан жишээ хавсаргасан байх ба бүртгэлийн маягт, шалгалтын үнийг хэрхэн төлөх, яаж бүртгүүлэх тухай мэдээллийг агуулсан байдаг.
| Comments (0)

Мандарин хятад хэлээр ярьж сурах анхны 500 үгтэй сурах бичиг.
Англи хэл хятад дээр хийгдсэн Adobe pdf файл хэлбэртэй дотроо энгийн харилцан ярианы хэллэгээс эхлэн заасан агуулагатай. сонсох дагаж хэлэх, бичих дасгалуудаа багтаасан байгаа.
| Comments (2)

Эссенээс юу олж мэдэхийг хүсдэг вэ

Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.

| Comments (1)

« 1 2 3 4 5 »